Дөрвөн жил тутамд зохиогддог БНХАУ-ын спортын 14-р наадам энэ өдрүүдэд Ши-Ань хотноо явагдаж байна.
62 жилийн өмнө нэгэн тамирчин анхдугаар наадамд оролцож, 400м-ын саадтай гүйлтийн Хятад улсын шинэ рекордыг тогтоож байжээ. Харин өнөөдөр тэрбээр Хятад улсын амьсгалын замын эмч, Хятадын ШУА-ийн академич, Хятад улс САРС болон "КОВИД-19" халдварын эсрэг тэмцсэн тэмцлийн тэргүүлэх мэргэжилтэн болсон юм. Энэ хүн бол даруй академич Жүн Наньшань.

1959 оны 9-р сарын 13-нд Бээжинд БНХАУ-ын спортын анхдугаар удаагийн тэмцээний нээлтийн ёслол зохиогджээ
1955 онд Жүн Наньшань Бээжингийн анагаах ухааны сургууль буюу одоогийн Бээжин Их Сургуулийн анагаах ухааны институтэд шалгагдан оржээ. Спортын хэр бүтэмж нь сайн байсан тул 1958 онд Жүн Наньшань Бээжин хотын спортын бэлтгэл дасгалын ангид элсүүлэн орж, бүх Хятадын анхдугаар удаагийн спортын наадамд оролцохоор бэлтгэл хийжээ. Нэг жилийн дараа нь зохиогдсон бүх Хятадын спортын наадмын эрэгтэйчүүдийн 400 метрийн саадтай гүйлтийн урьдчилсан шатны тэмцээнд мэргэжлийн бус тамирчны хувиар оролцон, Жүн Наньшань 54.2 секундийн амжилтаар тухайн үеийн 400 метрийн саадтай гүйлтийн улсын рекордыг эвджээ. Бээжин их сургуулийн анагаах ухааны институтийн спортын тэмцээний рекордод Жүн Наньшаний тогтоосон хэд хэдэн зүйлийн рекордыг одоод болтол хүмүүс шинэчилж чадаагүй байсаар юм.

Жүн Наньшань 400м-ын саадтай гүйлтийн улсын шинэ рекорд тогтоосон нь
“Миний хэмжсэн 100 метрийн зайны гүйлт хамгийн түргэн нь 11.2 секунд байсан, 1959 онд юм” гэж Жүн Наньшань ярьж байлаа. Тэрбээр хүндийн өргөлтөөр 100 килограммыг өргөдөг байжээ. “Эдгээр төрлүүдийн талаар хэмжилт хийж үзээгүй, тухайн үед голдуу хүч чадлаа нэмэгдүүлэн хөнгөн атлетикийн тэмцээнд оролцохын тулд булчингийн дасгал хийдэг байлаа” гэжээ.
Спортын тэмцээн өндөрлөсний дараа мэргэжлийн тамирчин болох боломж Жүн Наньшаньд олдсон боловч тэрбээр сайн бодсоны эцэст анагаах ухааны мэргэжлээ сонгожээ.
“Өөрийн биеийн нөхцөл тийм ч сайн биш. Хэр бүтэмж дээд талдаа Азийн түвшинд л хүрч чадна, харин дэлхийн хэмжээнд хүрч чадахгүй. Тамирчин болох нь тийм сайн ирээдүйтэй биш”гэж бодож байсан тухайгаа Жүн Наньшань хуучилж байв. Хэдийгээр тэрбээр мэргэжилийн тамирчин болж чадаагүй ч спорт түүнд ихээхэн нөлөөлж, насан туршид спортоос ойр явж иржээ.

Жүн Наньшань хэдэн арван жилийн турш спортын дасгалаа тасалдуулаагүй.
Өдгөө 80 гарсан ч дасгалаа уулын хэвээр баримталсаар байна.
Өнөөдрийн бүх Хятадын биеийн тамир спортын наадам нь зөвхөн мэргэжлийн тамирчдын ур чадвараа сорих индэр төдий бус, бүр ч олон нийтийн өргөн оролцоотой спортын цуглаан болсон юм. Сүүлийн жил бие бялдраа чийрэгжүүлэх үзэл ойлголт нь нийт иргэдийн амьдралд гүнзгий уялдаатай болсон байна.

Хотын иргэд өглөөний дасгал хийж байгаа нь
