Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамнаас мэдээлэхдээ өнөөг хүртэл бүх Хятадын хэмжээнд автомашин эзэмшигч 408 саяд хүрчээ. 2022 оны эхний хагаст 16.57 сая автомашин шинээр бүртгүүлсэн бол 11.03 сая жолооч шинээр бүртгүүлжээ.
06-р сарын эцсийн байдлаар Хятадын хэмжээнд шинэ эрчим хүчний автомашины тоо 10.01 саяд хүрч, нийт автомашины 3.23 хувийг эзэлж байна. Үүний дотор цэвэр цахилгаан автомашины тоо 8.104 сая байгаа нь нийт шинэ эрчим хүчний автомашины 80.93 хувийг эзэлж байгаа юм. Оны эхний хагаст 2.209 сая шинэ эрчим хүчний автомашин шинээр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны эхний хагаст шинээр бүртгүүлсэн тоотой харьцуулахад 100.26 хувиар өссөн нь түүхэн дээд амжилтад хүрчээ.
06-р сарын эцсийн байдлаар улсын хэмжээнд 81 хот 1 сая гаруй автомашинтай болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 7 хотоор нэмэгдэж, 37 хотод 2 сая гаруй автомашинтай, 20 хотод 3 сая гаруй автомашинтай болжээ.
