Энэхүү амилал төлжлийн эгшигтэй сайхан мөчид Урадын дунд хошууны Монгол үндэстний сургууль хүүхдүүддээ түүх соёлоо таниулан, сургуулийн соёл урлагийн орчныг хөгжүүлж, хүүхдийн сурлага амьдралын урмыг хөвчлөн, төрөлх хэлээ эрхэмлэн дээдэлж, уран сайхан ярьж илтгэх чадварыг урамшуулан хөгжүүлэхийн тулд 2018 оны 04-р сарын 16-ны өдөр Чингис хааны мэндэлсэн 856 жилийн ойг дурсган тэмдэглэх үйл ажиллагаа зохион байгуулсан байна.

Өглөөний нарны ууган сацаргаар тус сургуулийнхны Богд эзний хөргийн тахилгын ёслол албан ёсоор эхэлж тулганы галаа асаалаа. Хүүхдийн аав ээжүүд, багш, хүүхдүүдэд гал эргэн хийморио сэргээж, эзэн сан уншин, хүрэлцэн ирсэн бүх хүмүүс зулаа мандааж, богд эзний хөрөгт сөхрөн мөргөлөө. Ирсэн бүгд даллагын идээ амсаж, буян ивээл хүртлээ.





