Энэ онд Хятад улс хөдөө аж ахуйн машин механизмын нөхвөрийн бодлогыг үргэлжлүүлэн тогтвортой байлгахын тулд Төвийн санхүүгээс 18 тэрбум юанийн нөхвөрийн мөнгө санхүүжүүлэхээр төсөвлөж байна.
2018 оны сүүлээр Хятадын Төрийн зөвлөлөөс хөдөө аж ахуйн механизмын шинэчлэлийг хурдасгах, хөдөө аж ахуйн машин механизмын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн шинэчлэлийн талаарх саналын бичиг баримт гаргасан байна.
Төвийн Хөдөө аж ахуйн албаны эрхлэгч, Хөдөө аж ахуй хөдөө тосгоны яамны сайд Хань Чанбинь: - Хөдөө аж ахуй хөдөө тосгоны холбогдох байгууллага нэгжүүд механикжуулалтыг хурдасгаж, тарих, үр суулгах, ургац хураахаас эхлээд тарих, хатаах, сүрэл боловсруулах ажлыг эрчимтэй хөгжүүлэхээс гадна тариалан эрхлэх салбар нь мал аж ахуй, загас агнах, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах зэрэг салбарт хөгжлийг дэмжихэд хэрэгтэй гэсэн байна.
