Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И 3-р сарын 15-нд Испанийн гадаад хэргийн сайд Гонсалестай утсаар ярилаа.
Ван И хэлэхдээ, Хятад улс хижигтэй тэмцэх талаар чухал ахицтай болж, эцсийн ялалт байгуулах эрмэлзэлтэй байна. Гэвч хижиг тахалд улс орны хил хязгаар гэж байдаггүй, дэлхийн хэмжээнд олон голомтоос тархаж байна. Испанийн коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо хурдтай нэмэгдэж байна. Бид Испанийн ард түмэнтэй сэтгэлээ хуваалцаж байна. Хятадын тал анхнаасаа нээлттэй , ил тод байр сууриар хижигтэй тэмцэх салбарт олон улсын хамтын ажиллагаа өрнүүлж, өөрийн орны иргэдийн эрүүл мэнд аюулгүй байдалд хариуцаж, дэлхийн ард түмний эрүүл мэнд аюулгүй байдалд хариуцсаар ирсэн юм. Бид улсын дотооддоо хижигтэй тэмцэхийн зэрэгцээ бусад оронд шаардлагатай тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хүн төрөлхтөн бол хувь заяаны хамтын цогц юм. Хижигтэй тэмцэх бол олон орны хамтын үүрэг хариуцлага мөн. Нэг орон нь хижгийн аюулд нүүрлэж байвал бусад орнууд түүнд тусалж хижигтэй хийх тэмцлийг эцэст нь тултал хийх ёстой гэжээ.
Гонсалес Хятадын талын коронавирустэй тэмцэх ажлын идэвхтэй үр бүтээлийг дээд хэмжээгээр сайшааж, Испанийн засгийн газрын өмнөөс Хятадын тал Испанийн хижигтэй хийх тэмцэлд үзүүлсэн дэмжлэг болон анхаарал халамжид талархаж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Испанийн засгийн газар дорвитой арга хэмжээ авч, хижгийн тархалтаас сэргийлэн хамгаалж байгаа боловч эм эмнэлгийн эд бараа дутагдаж буй. Хятадын тал Испанийн талд эмчилгээний эд барааны тусламж үзүүлэхийг хүсэж байна. Хятадын талтай хоёр орны эмчилгээний багийн мэргэжилтний теле хурал хийж, Хятадын хижигтэй тэмцсэн туршлагаас суралцахад бэлэн байна. Шинэ коронавирусээр бусдын нэр төрд халдахыг Испани эсэргүүцэж байна. Испанид дахь Хятадын цагаачид Испанийн хөгжил болон хижигтэй тэмцэх явцад гаргасан хувь нэмрийг дээд хэмжээгээр үнэлж байна. Бид тэдэнд эмчилгээний баталгаа болон нийгмийн үйлчилгээг бүрэн хангаж, тэдний эрүүл мэнд аюулгүй байдлыг батлах болно гэжээ.
