
2018 оны Дэлхийн биологийн шинжлэх ухааны чуулган 10-р сарын 27-ны өдөр буюу өнөөдөр Бээжин хотноо нээлтээ хийв. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян тус чуулганд захидал илгээжээ.
Тэрээр захидалдаа:
Биологийн шинжлэх ухаан бол хүмүүсийн эрүүл мэнд, хөгжилтэй холбоотой учир олон улс орны шинжлэх ухаан, технологийн инновоцийн гол салбар болно. Дэлхийн биологийн шинжлэх ухаанд урьд байгаагүй хөгжлийн боломж тохиож байна. Хятад улс иновацид түшиглэн хөгжих, эрүүл Хятад улсыг байгуулах стратеги хэрэгжүүлж, биологийн шинжлэх ухааны судалгааг илүү анхааралдаа авсаар байна. Мөн тус салбарын шинэ техник, шинэ төслийн хөгжлийг чухалчлан үзэж, хөгжлийн шинэ хөдөлгөх хүчийг бий болгох талд хүч үзэн, олон улсын солилцоо, хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж байна. Хуралд оролцсон зочид чуулганы гол сэдвийн хүрээнд санал бодлоо солилцож, нийтлэг ойлголттой болж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, биологийн шинжлэх ухааны судалгаа, техникийн шинэчлэлийн талд илүү их ахиц гаргахыг хүсэж байна гэжээ.
