2022 оны Хятадад (Жэжян) Хятад, Африкийн эдийн засаг худалдааны форум болон Хятад, Африкийн соёлын хамтын ажиллагаа 7 хоног арга хэмжээ 11-р сарын 21-ний өдөр Жин Хуа хотноо эхлэв.
Хятад орон Африк тивтэй сэтгэл нэгдэн харилцан туслалцаж, хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагаа асар их үр дүнд хүрсэн байна. Түүхэн шинэ гараанаас Хятад, Африкийн хоёр тал шинийг санаачлан хөтлөхийг баримталж, Хятад, Африкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг өндөр чанартай хөгжүүлэх шинэ орон зайг нээхийг хүсэж байна. Хүмүүнлэгийн солилцоог ахиулж, Хятад, Африкийн ард түмний найрамдлын үндэс суурийг улам зузаатгах, нийгмийн хариуцлагыг чангатгаж, Африк тивийн иргэдийн амьдралд ашиг тус хүртээх олон аж ахуйн элчийг хүмүүжүүлнэ.
Энэ удаагийн форум нь “Иргэд сэтгэл нэгдэн харилцан тусалж, хамтын ажиллагааг хамтдаа амжилтад хүргэх” уриан дор болж, Хятадын Иргэдийн гадаад нөхөрсөг нийгэмлэг, Хятадын Олон улсын худалдааг ахиулах зөвлөл, Хятадын Үйлдвэр худалдааны холбоо болон Жэжян мужийн Ардын засгийн газар хамтран зохион байгуулж байна.
