solongonews
“Хятад дууг хэн сайхан дуулах вэ-2023” уралдааны финалын шатны шалгаруулалт болон шагнал гардуулах ёслол боллоо
2023-08-31 22:12
“Хятад дууг хэн сайхан дуулах вэ-2023” уралдааны финалын шатны шалгаруулалт болон шагнал гардуулах ёслол боллоо

 “Хятад орныг танин мэдэх” · Өвөр Монголын соёлын өдрүүдийн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй бас нэгэн арга хэмжээний нэг болох “Хятад дууг хэн сайхан дуулах вэ-2023” уралдааны финалын шатны шалгаруулалт болон шагнал гардуулах ёслол Баянзүрх дүүргийн Соёлын ордонд боллоо.

Монгол Улсын дуу хөгжимд дуртай хэн бүхний өмнө нээлттэйгээр хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү уралдаан нь дуугаар сэтгэлээ илэрхийлж, дуу хөгжмөөр дамжуулан Хятад, Монголын хаяа нийлсэн найрсаг хөршийн гүүрийг байгуулж, хоёр орны ард иргэдийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, найрсаг харилцааг ахиулж, нөхөрлөлийг зузаатгах зорилготой юм.

Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Наран зэрэг хүндэт шүүгчид уралдааныг шүүж, оролцогчдод үнэтэй зөвлөгөөгөө өглөө.Финалын шатанд 10 шилдэг оролцогч өрсөлдсөнөөс шилдгийн шилдэг оролцогчоор үзэгчдийг байлдан дагуулж, доргиож чадсан Г.Хүслэн шалгарч цом, 10 сая төгрөгийн эзэн боллоо.

Зохиогч: Бэлтгэсэн: Х.Баянмөнх, Э.Тэргүүн, Б.Туяа
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл