solongonews
Хятадын ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 89 жилийн ойг тэмдэглэх хүлээн авалт болжээ
2016-08-01 21:55
Хятадын батлан хамгаалах яам 7 дугаар сарын 31-нд Бээжинд Ардын Их Хурлын Ордонд хүлээн авалт хийж, Хятадын ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 89 жилийн ойг тэмдэглэжээ.


Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Батлан хамгаалахын сайд Чан Ваньчуань хүлээн авалтан дээр хэлсэн үгэндээ, "Хятадын олон улсын байр суурьтай зохицсон, үндэсний аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхолтой нийцсэн бат бэх батлан хамгаалалт болон хүчирхэг цэрэг арми байгуулах нь Хятадын нийгмийн орчин үеийн бүтээн байгуулалтын стратегийн үүрэг мөн" гэжээ.
Чан Ваньчуань хэлэхдээ, "Хятад улс эрс хэлбэрэлтгүй энх тайван хөгжлийн замаар замнаж, хэзээд дэлхийн энх тайвныг цогцлоон байгуулах,  дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын дэг журмын хамгаалагч байх болно. Хятад улс олон оронтой ашиг сонирхлын солбицлыг өргөтгөж, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэхээр цөм болгосон шинэ хэлбэрийн олон улсын харилцааг байгуулж ахиулан, хүн төрөлхтний амь нас ашиг сонирхлын хамтын цогцыг бий болгоход бэлэн байна" гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, "Хятад улс сэргийлэлтийн чанартай батлан хамгаалалтын бодлого эрс хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, олон орны цэрэг армитай солилцоо хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, олон улсын болон бүс нутгийн аюулгүйн үйл хэрэгт идэвхтэй оролцон НҮБ-ын энхийг сахиулах, терроризмын эсрэг ажиллагаа, гадаадад аялал хамгаалах, олон улсын гай гамшгаас авран туслах зэрэг салбарт нэн их олон нийтийн аюулгүй байдлыг хангах бүтээгдэхүүн нийлүүлэх болно. Хятадын арми улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг эрс хэлбэрэлтгүй хамгаалж, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тэнгисийн ашиг сонирхлыг эрс бат хамгаалж, төрөл бүрийн аюулгүйн заналхийлэл, өдөөн хатгалгын үйл ажиллагааг эсэргүүцэх итгэлтэй бөгөөд хүчтэй юм" гэжээ.

Найруулагч: Б.Хурцаа
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл