solongonews
Зураач М.Ган-Очирын “Сэтгэлийн хээ”
2017-01-16 18:54
Төрийн ордонд энэ нэгдүгээр сарын 17-ны өдөр Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн, зураач М.Ган-Очирын “Сэтгэлийн хээ” бие даасан үзэсгэлэн тавигдах гэж байна.

“Сэтгэлийн хээ” зураач М.Ган-Очирын гурав дахь бие даасан үзэсгэлэн. Үзэсгэлэнд 30 орчим бүтээл тавигдах ба монгол үндэсний уламжлалт хээ угалзыг  дүрсэлсэн модерн, абстракт  сонин содон зургууд дэлгэгдэнэ.

М.Ган-Очир нь Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг 2009 онд төгссөн. Тэрбээр БНСУ, Япон, ХБНГУ-ын уран зургийн үзэсгэлэнд бүтээлээрээ оролцож байсан ба түүний бүтээлээс гадны үзэсгэлэнд тавигддаг.

Зураач М.Ган-Очир “Бармаш”-д хувийн урлантай. Мөн сургалтын төв ажиллуулж хүүхэд багачуудад хичээл заадаг аж.

Зураач М.Ган-Очирын уран бүтээлийн онцлогоос дурдвал Монголын үндэсний хээг орчин үетэй хослуулж хуучин шинэлэг сэтгэлгээний түвшинд туурвидаг юм.

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл