Хятадын Шуудангийн товчооны 08-ны өдрийн буухиа шуудангийн том дата платформын бүртгэсэн тоо баримтаас үзвэл 2021 онд Хятадын буухиа хүргэлтийн бизнесийн хэмжээ 100 тэрбум ширхэгт хүрсэн бөгөөд энэ нь Хятадын буухиа хүргэлтийн бизнесийн хэмжээ анх удаа 100 тэрбум ширхгийг давж байгаа төдийгүй 8 жил дараалан дэлхийд тэргүүлж байгаа явдал болно.
Төрийн шуудангийн товчооны орлогч дарга Чень Кай хэлэхдээ, буухиа хүргэлт нь биет бүтээгдэхүүний онлайн жижиглэн худалдаа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалт, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний борлуулалт, хил дамнасан цахим худалдааны борлуулалтыг шинэ амжилт тогтооход чухал үйлдэл үзүүлсэн байна. Одоогийн байдлаар буухиа шуудангийн салбарын 8 буухиа хүргэлтийн компани амжилттай бүртгэлд хамрагдаж, жилийн 10 тэрбум гаруй ширхэг бизнес эрхэлдэг бөгөөд үүний дундаас 100 тэрбум гаруй юанийн орлоготой 3 буухиа групп байгуулагдсан байна. Хот, хөдөөг холбосон, улс орныг бүхэлд нь хамарсан, дэлхий дахинд хүрэх буухиа хүргэлтийн үйлчилгээний систем үндсэндээ бий болж, шуурхай хүргэлтийн цэгүүд тосгон, суурингуудыг бүрэн хамруулж, үйлчилгээний сүлжээ тосгоны төвшинд хүртэл сунгаж,өдөр тутмын дундаж үйлчилгээний хэрэглэгчид давхардсан тоогоор 700 сая хүрч, жилийн шинэ ажлын байр 200,000-ыг давсан байна.
