solongonews
Цагаан сараар жин нэмэхгүй байх зальтай аргууд
2016-01-28 17:06
Жингээ барьдаг , турах хүсэлтэй хүмүүсд цагаан сар бол хамгийн хэцүү баяр. Орсон айл болгон бууз ид , салат ид гээд л... идэхээр хэцүү идэхгүй байхаар бас нэг хэцүү. Гэхдээ цагаан сарын хэдэн өдрүүдэд таргалахгүй байх хэдэн овжин аргууд бас байна шүү.

Халаасандаа савтай ус хийгээд гар

Өглөө айл хэсэхээр гарахдаа халаасандаа савтай ус хийгээд гарааграй. Айл хооронд явж байхдаа бага багаар уугаад байх хэрэгтэй. Лемонтой бол илүү сайн шүү.

Салат идэх

Салат дотроо шинэ ногооны салат идэх хэрэгтэй. Танайх ч гэсэн цагаан сар хийдэг бол шинэ ногооны салат , тунатай салат гэх мэт калори багатай салатууд хийн бусад бүсгүйчүүдийгээ илүүдэл жингээс авраарай.

Сонголтоо зөв хий

Бүх төрлийн жимс , өргөст хэмх , самар гэх мэт зүйлсийг хэрэглээрэй. Гахайн мах , хиам , кекс , чихэр гэх зүйлсээс хол байхыг хичээх хэрэгтэй.

Нэг айлд 1-2 бууз дүрмийг барих

Нэг айлд ороод 1-2 бууз л идэхэд хангалттай. Тэр үедээ цатахгүй байгаа ч дараа нь олон айл орно гэдгээ санах хэрэгтэй шүү.

Даруулга хэрэглэ

Ихэнх эмэгтэйчүүд үүнийг эсэргүүцдэг. Хэцүү байдаг, юм идэж ч болохгүй гэх мэт. Даруулга зүүснээр цэх сууна, бага иднэ гээд олон давуу талтай гэдгийг санаарай.

Гэртээ ирээд идэж болохгүй

Зарим айлууд гэртээ ирэн өөрсдийнхөө ядарсныг гайхан, зурагтаа үзэнгээ салат ганц хоёр халбагадаад, махнаасаа хэд хэд огтлоод л суудаг. Харин энэнийхээ оронд сайхан халуун цай уугаад хоолоо шингээх үйл явц дээр нь анхаарал хандуулах хэрэгтэй.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл