Индонезийн Хүнс, эм бэлдмэлийн хяналт удирдлагын газрын дарга Пенни Лукито мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр:
- Индонезийн Бандунг хотод тус вакцины III шатны клиник туршилтыг хийж дуусгасан бөгөөд үр дүн нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон 50 хувийн хэмжээнээс өндөр байна. Энэ үр дүнд үндэслэн, мөн Бразил, Турк улсад хийсэн клиник туршилтыг харгалзаж, Индонезийн Хүнс, эм бэлдмэлийн хяналт удирдлагын газраас яаралтай ашиглах лиценз олгохоор шийдвэрлэсэн нь Индонез анх удаа вакцин ашиглах тусгай зөвшөөрөл олгож буй явдал юм.
Энэ долоо хоногоос эхлэн иргэдээ вакцинжуулна гэж Индонезийн Ерөнхийлөгч Жоко өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Тэрбээр 01-р сарын 07-ны өдөр олон нийтийн сүлжээгээр вакцинжуулалтын холбогдох журам батлагдвал Засгийн газар үе шаттайгаар иргэдэд үнэ төлбөргүй вакцин тарина гэдгээ мэдэгдлээ.
