Diego бол Хятадад оршин суугаа Итали улсын иргэн юм. Тэрээр хэлэхдээ “Би Хятад дахь карьертаа сэтгэл хангалуун байна. Хятадад би ихэнх томоохон хотууд руу нисдэг. Миний хувьд нисэх нь хөгжилтэй бөгөөд сэтгэл хөдөлгөм байдаг. Би арваад наснаасаа эхлэн онгоц сонирхох болсон бөгөөд миний нислэг үйлдсэн цаг хугацгаа 40 гаруй жил болж байна. Мэргэжлийн, маш найрсаг хамт олонтойгоо өндөр мэргэжил шаардах орчинд ажилласан. Компаниас Хятад зорчигчийг Хятадын өнцөг булан бүрт хүргэх тохиол олгосонд маш их бахархаж байна. Би үүнд маш их сэтгэл хангалуун байдаг. Үүнийг хийж байгаадаа маш их баярлаж, бахархаж байна. Би зорчигчдыг нэг газраас нөгөө газар аюулгүй авчирч чадсандаа маш их баяртай байдаг. Мөн тэднийг очих газраа хүрч баяр хөөртэй онгоцноос бууж ирэхийг нь хараад маш их баярладаг” гэж сэтгэл хангалуун ярьж байв.

Тэрээр “2018 онд Хятадад гэр бүлээрээ ирсэн. Энд илүү аз жаргалтай амьдарна гэдэгтээ үнэхээр их итгэлтэй байдаг. Би энд байгаа болохоор энэ бол миний эх орон, энэ бол миний гэр мэт санагддаг. Би Үхань хотод хайртай, Үхань бол онцгой ид шидтай хот. Маш тохь тухтай, бид бүгд маш их баяртай байна. Миний хүү энд өсөж томорч байгаад маш их баяртай байна. Энд чадвар, ёс суртахуун зэрэг олон чухал зүйлийг сурч мэдэж байна. Би энд удаан хугацаагаар амьдарна гэж найдаж байна. Эндэх амьдрал маань маш орчин үеийн, сайн зохион байгуулалттай байдаг. Хэдийгээр бидний одоогийн амьдралд цар тахлын нөлөө байгаа ч Үхань хот маань амьдрахад ээлтэй газар хэвээр байна. Хятад улс тахал өвчнийг бүрэн, үр дүнтэй, хурдтай хянан сэргийлсэн. Үхань хот хөл хорио хийснээс хойш хоёр сар хүрэхгүй хугацаанд тус хот оношлогдсон тохиолдол шинээр нэмэгдэхгүй байхыг биелүүлсэн. Үүнийг дэлхийн хаана ч биелүүлж чадахгүй болохоор гайхалтай үр дүн юм. Миний сэтгэл Хятад улстай өдрөөс өдөрт ойр дотно болж байгааг мэдэрч байна. Хятад улс миний хувьд гэр бүл, одоо цаг ба ирээдүй болж байдаг. Одоо надад байгаа бүх зүйлдээ маш их сэтгэл хангалуун, азтай жаргалтай мэдрэмж төрж байна. Энэ бүхэнд талархаж байна. Хятад улсад баярлалаа, Үхань хотод баярлалаа” гэж сэтгэл дүүрэн ярьж байлаа.
