Дарсны үйлдвэрлэлээр иргэдийн орлогыг нэмэгдүүлж байна
2018-08-23 21:08
Дарсны үйлдвэрлэлээр иргэдийн орлогыг нэмэгдүүлж байна.
Сүүлийн жилүүдэд Ниншягийн хотон үндэстний өөртөө засах орны Үжүн хотын Хүнсыбү дүүрэг өөрийн нутгийн байршил, хөрс, цаг агаарын давуу талаа түшиглэн дарсны үйлдвэрлэлийг хөгжүүлж байна.


“Аж ахуйн нэгж+бааз+тариалангийн өрх”-ийн хамтын ажиллагааны хэлбэрийг түшиглэн үзэм тарьж, дарс үйлдвэрлэн худалдахын зэрэгцээ виноны соёлын аялал жуулчлалыг багтаасан үйлдвэрлэлийг эрхэлж байгаа аж. Одоогийн байдлаар Хүнсыбү дүүргийн усан үзмийн тариалангийн талбай 7067 га байгаа бол энэ төрлийн үйлдвэрлэл эрхлэгч 28 аж ахуйн нэгж бүртгэгдэж, бүтээгдэхүүний өртөг 400 сая юаньд хүрч уг үйлдвэрлэл нь тухайн газрын иргэдийн орлогоо нэмэгдүүлэх гол арга зам болжээ.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
