solongonews
“Да Шили” эрэлт ихтэй байна
2021-04-28 20:12
Бидний бүтээсэн “Да Шили”-г булаацалдаж байна.

Zoomlion Lugu аж үйлдвэрийн паркад бэлэн болсон гинжит кран

1300 гаруй акр талбайтай үйлдвэр цар хүрээгээр нэлээд томоохонд тооцогддог. Сурвалжлагч 03-р сарын эцсээр Хүнань мужийн Чанша хотод байрлах Zoomlion Lugu аж үйлдвэрийн парк руу ороход хүмүүс хүрээлсэн үзэмжит газар байсан тул машины зогсоол олоход ч хэцүү байв.

Энэ жилийн хаврын баярын дараа Zoomlion компанийн үйлдвэрлэсэн бетон машин, гинжит крануудын захиалга тасралтгүй нэмэгдсээр байна. Явахад бэлэн болсон “Да Шили” машинууд үйлдвэрийн хаалганы урд эгнэн хүлээнэ. 

"Хилийн чанад дахь захиалга ар араасаа ирж, бид маш завгүй байсан" хэмээн Тан Жаопин түр завсарлан хөлсөө арчин, хэдэн балга ус уунгаа яриа дэлгэв. 

Тан Жаопин гинжит краны үйлдвэрийн тоноглох багийн ахлагчийн хувьд мөрөндөө хүнд ачаа үүрч, сэлбэг угсрах, шөнийн цагаар эргүүл хийх, аюулгүй үйлдвэрлэлийг хангах гээд тун завгүй байдаг. Энэ жил бүр ч их ажилтай байлаа. Хэдийгээр түүний гэр үйлдвэрээс холгүй боловч захиалга авахын тулд өдөрт гэртээ хэдэн цаг ч тухтай сууж чаддаггүй. 3-5 хоногт сахлаа ч хусдаггүй.

“Тайзан дээр нэг минут, тайзны ард арван жилийн хөдөлмөр" гэдэг үг бий. Хятадын "Да Шили”-д ч мөн энэ үг үйлчилдэг. 

Гинжит кран нь газардуулгын талбай ихтэй, нэвтрэх чадвар сайтай, дасан зохицох болон ачаалал даах чадвартай, ялангуяа өндөрт өргөх ажиллагаанд тохиромжтой. Гэсэн хэдий ч гинжит краны бүтээгдэхүүн нарийн төвөгтэй бүтэцтэй, техникийн өндөр агуулгатай байдаг. Дотоодын болон хилийн чанадын зах зээлийг Европ, Америкийн брэндүүд удаан хугацаанд эзэмшиж ирсэн.

Хүчтэй өрсөлдөөнд Zoomlion ялагдах дургүй. "Хятадад үйлдвэрлэв" дээд амжилтад хүрэх ёстой. Тус компани бие даасан судалгаа шинжилгээ, технологийн шинэчлэлд оруулсан хөрөнгө оруулалтыг идэвхтэй нэмэгдүүлж, бүтээгдэхүүнийг байнга туршин ажиллуулж, дахин дахин өнгөлдөг.

- Өргөх явцад жин, хурд, өндөр, салхины хурд нь өргөх ажиллагааны оновчид нөлөөлнө. Манай инженерүүд тоног төхөөрөмжийн аюулгүй, найдвартай байдлыг хангах үүднээс янз бүрийн параметрүүдийг нааш цааш нь туршиж ажиллуулдаг. Хилийн чанад дахь зах зээлийн ажлын нөхцөл, операторын дадал зуршилд илүү сайн дасан зохицохын тулд компани нь компьютерын тусламжтайгаар таних системийг тусгайлан бэхжүүлж, задлах, угсрах, тээвэрлэх загварыг тохируулсан гэж Zoomlion инженерийн краны компанийн технологийн төвийн эрхлэгч Лю Жяньхуй ярилаа. 

Шаргуу ажилладаг хүмүүс зорьсондоо хүрдэг. Салхиар цахилгаан гаргах барилгаар жишээ татан ярихад ижил төрлийн гинжит краны хувьд Европ, Америкийн брэндүүд сард таван салхин сэнс өргөх боломжтой бол Хятадын "Да Шили" 7-8 салхин сэнсийг өргөх боломжтой. Zoomlion компани маш хүчирхэг хүчин чадлаараа “Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө”-ний эхэнд “сайн эхлэл” тавьсан байна. 

Энэ оны 03-р сарын эхээр Zoomlion-ий 800 тоннын гинжит краныг худалдаж авсан Туркийн үйлчлүүлэгч Zoomlion инженерийн краны компанийн гадаад борлуулалтын ерөнхий менежер Лю Жяньчян утсаар:  

- Тоног төхөөрөмжийн нөлөө маш сайн байна. Үүнийг "Салхиар цахилгаан гаргах сэнс суурилуулах олдвор" гэж нэрлэсэн. Zoomlion-оос дахин 2000 тоннын гинжит краныг худалдаж авах шаардлагатай байна. 2000 тоннын гинжит краны тухай ойлголт чухам юу вэ? Энэ захиалга дууссаны дараа Хятад улс том тоннын даацтай крануудыг гадаадад экспортлох шинэ амжилтыг бий болгоно гэсэн үг юм гэлээ. 

Туркийн нэгэн үйлчлүүлэгчээс томоохон захиалга авснаар хэдхэн хоногийн дараа Сингапурын Же Бишэн компанийн гүйцэтгэх захирал Лин Юүнчэгээс WeChat ирлээ. Линь Юүнчэ: 

- Лю даргаа, өнгөрсөн долоо хоногт танай автомашины кран Сингапурын Авто тээврийн газрын баталгаажуулалтыг амжилттай давлаа. Шинэ брэндүүд энэ хатуу баталгаажуулалтыг хэдэн жил давж чадаагүйг та мэднэ. Манай хоёр компани дахин хэд хэдэн томоохон бизнесийн салбарын талаар ярилцах болно. Же Бишэн компани ихэвчлэн тоног төхөөрөмжийн түрээсээр ажилладаг. 4-5 мянган тоног төхөөрөмж машин механизмтай бөгөөд түүний үйлчлүүлэгчид Зүүн Өмнөд Азийн орнуудыг хамарч байна. Өнөө үед Хятадын "Да Шили" компанийн үйлчилгээг чухалчилж байна гэв. 

Дотоодын болон хилийн чанад дахь зах зээлд хүрээлэгдэх Хятадын бүтээгдэхүүнүүд маш олон. Энэ оны эхний хоёр сард Хүнань мужийн экспортолсон цахилгаан механикийн хэмжээ 19.93 тэрбум юаньд хүрч, тус мужийн нийт экспортын ерөнхий өртгийн 43.4 хувийг эзэлж байна. Улс орон даяар барилгын машин, ачааны машин, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл, Solar Cell, үйлдвэрлэлийн робот, микро компьютерын тоног төхөөрөмж зэрэг "Хятадад үйлдвэрлэв" гэсэн томоохон бүтээгдэхүүний гарц хоёр дахин өссөн байна.

Zoomlion-ийн оффист аж ахуйн нэгжийг хариуцаж буй хүн Хятадын тоног төхөөрөмж авахыг хүссэн үйлчлүүлэгчдийн дуудлагыг байнга хүлээж авдаг. Үйлдвэрийн дүүргээс гадна ган, зэс утас, шургийн самар, тос зэрэг төрөл бүрийн материалыг Чанша хотын аж үйлдвэрийн томоохон паркуудаар дамжуулж, үйлдвэрлэлийн цех рүү тасралтгүй хүргэдэг.

Энэ байдлыг хараад үнэхээр сэтгэл сэргэж байна. Тань Жаопин: 

- Ядрах нь ч ядардаг. Гэхдээ бидний үйлдвэрлэсэн "Да Шили"-г гадаадад олон үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрсөн. Энэ ядартлаа урсгасан хөлс хүч үнэ цэнтэй гээд тэрээр үйлдвэрийн цех рүүгээ эргэн завгүй ажилдаа орлоо.

Зохиогч: Нийтлэл: ВАН ЖЮНЬЛИН
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл