solongonews
Ли Кэчян Сингапурын ерөнхий сайдын орлогч Хенг Су Киттэй уулзав
2019-05-24 09:52
Ли Кэчян Сингапурын ерөнхий сайдын орлогч Хенг Су Киттэй уулзав.

Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 23-нд Бээжинд Сингапурын ерөнхий сайдын орлогч Хенг Су Киттэй уулзав. Ли Кэчян: Хятад улс аж ахуйн нэгжүүдийг гадаад, дотоод гэж үл ялгаварлан бизнесийн орчноо тасралтгүй сайжруулж, эрх тэгш, шударга өрсөлдөөн, хамтын ажиллагааг дэмжин, харилцан ашигтай, хамтдаа хөгжих болно гэлээ.

Ли Кэчян: Хятад улсын нээлттэй байдал Хятадын ард түмэнд ашиг хүртээгээд зогсохгүй дэлхийн хөгжилд ч ихээхэн боломж бүрдүүлж байгаа юм гэжээ. Хятад улс гадаадад улам илүү нээлттэй болно. Хятад улс Сингапур зэрэг олон улсын аж ахуйн нэгжүүдийг Хятадад хөрөнгө оруулахыг урьж байна. Хятадын тал Сингапурын талтай чөлөөт худалдаагаа хамгаалан хөгжүүлж, бүс нутгийн болон дэлхийн энх тайван хөгжлийн төлөө ажиллахыг хүсэж байна. Хятадын тал Сингапурын талтай дээд зиндааны харилцаагаа хөгжүүлж, Бүс ба замыг Сингапурын хөгжлийн стратегитай уялдуулан, хоёр орны ерөнхий сайдын орлогчийн хэмжээний хамтын ажиллагааны механизмыг эрчимжүүлж, “Эх газар-Далайн шинэ зам”болон гуравдагч зах зээлийн хамтын ажиллагааг хөгжүүлэн, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, ухаалаг хот болон орон нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахыг хүсэж байна гэжээ.


 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл