Хятадын "UnionPay"-ийн статистик мэдээллээс үзэхэд 2021 оны 01-р сарын 01-ний өдөр "UnionPay" картын банк хоорондын гүйлгээний нийт хэмжээ 359.2 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийн түвшинд бараг хүрсэн байна. Эдгээрээс өдөр тутмын хэрэглээний бараа, баярын цэнгүүн, супермаркет, нийтийн хоолны газар, автомашины борлуулалт зэрэг салбарт хамгийн их хувийг эзэлж байгаа бол Жэжян, Шаньши, Ганьсү, Гуйжөү зэрэг газрууд хэрэглээний жилийн өсөлтөөрөө Хятадын хэмжээнд тэргүүлсэн байна.
Хэрэглээний зах зээлийн сэргэлт нь бүс нутгуудад хэрэгжүүлсэн төрөл бүрийн урамшууллын арга бодлогуудтай салшгүй холбоотой болохыг шинжилгээнд дурджээ. Жишээ нь Гуйжөү хот хэрэглээний эдийн засгийг идэвхжүүлэх, хэрэглээний зах зээлийг нэмэгдүүлэх зорилгоор аялал жуулчлалын хэрэглээ, автомашины худалдаа, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн хэрэглээг өргөжүүлэхэд чиглүүлэн нийт 94.5 сая юанийн сан гаргасан байв. Бээжин хот нь хэрэглээг сурталчлах олон салбарын уялдаа холбоог дэмжиж, шинэ он, цагаан сар, дэнлүүний баяр зэрэг уламжлалт баяруудын хэрэглээний эрч хүчийг нэмэгдүүлэх зорилгоор "Хаврын баярыг утгах хэрэглээний сар"-ын үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Энэ мэтчилэн Тяньжинь, Шя Мэнь, Шинин, Ши-Ань, Чан Ша зэрэг хотууд ч хэрэглээний олон төрлийн урамшууллын төрийн бодлого хэрэгжүүлсээр байгаа аж.
