
ХОУР-гийн мэдээ: 07-р сарын 02-нд БНХАУ-аас НҮБ-ын Женев хотод суугаа хэрэг эрхлэх газар, Швейцарт суугаа олон улсын төлөөлөгч, элчин сайд Юй Жянхуа НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн 38-р хуралд, эвсэлд үл нэгдэх орнууд, ОХУ зэрэг 140 шахам орны нэрийн өмнөөс “хүний төлөө байхаар төв болгохыг баримталж, хүний эрхийг хамгаалахад тус дөхөм үзүүлье” сэдвээр нэгдсэн мэдэгдэл нийтэлжээ.
Юй Жянхуа хэлэхдээ: Хүн бүхэн хүний эрхийг эдлэх нь хүн төрөлхтний нийгмийн нийтлэг хүсэл мөрөөдөл мөн. Хүний эрхийг хамгаалж тус дөхөм үзүүлэхэд хүний төлөө байхаар гол болгож, хүмүүсийн сайхан амьдралын төлөөх тэмцлийг зорилтоо болгох хэрэгтэй гэжээ.
Тэрээр хэлсэн үгэндээ: Хүний төлөө байхаар төв болгоход ард олноо аз жаргалтай байлгахыг хөгжлийн зорилт, эцсийн үр дүн болгох хэрэгтэй. Хүний дундаа хөгжлийн хөдөлгөгч хүчийг хайж, ард олонд түшиглэн, хөгжлөө дайчилж ард олонд үр шимийг нь хүртээх ёстой. Хүний төлөө байхаар төв болгоход хүний нэр хүнд, эрх ашгийг хүндэтгэж, ард олныг хүртээмжтэй, аз жаргалтай, аюулгүй байлгах сэтгэлгээг эрчимжүүлэн, ард түмний буяны үйлийг тасралтгүй нэмэгдүүлж, ард олны амьдралын түвшин, чанарыг дээшлүүлж, хөгжлийн үр дүнг бүх ард иргэдэд шударга хүртээн, хүний бүх талын хөгжилд тус дөхөм үзүүлэх хэрэгтэй гэжээ.
