solongonews
Ши Жиньпин БРИКС-ын удирдагчдын 10 дахь уулзалтад оролцож чухал үг хэллээ
2018-07-27 10:41
Ши Жиньпин БРИКС-ын удирдагчдын 10 дахь уулзалтад оролцож чухал үг хэллээ.

БРИКС-ын орнуудын удирдагчдын 10 дахь уулзалт 26-нд Өмнөд  Африкийн Йоханнесбургт боллоо. Өмнөд Африкийн ерөнхийлөгч Рамафоса хурлыг  даргалж, Хятад улсын дарга Ши Жиньпин, Бразилын ерөнхийлөгч Темер, Оросын  ерөнхийлөгч Путин, Энэтхэгийн ерөнхий сайд Моди нар хуралд оролцлоо. БРИКС-ын  таван орны удирдагч нар "БРИКС-ын орнууд Африкт: аж үйлдвэрийн дөрөв дөх  хувьсгал дахь багтаамжтай өсөлт ба хамтын цэцэглэлт" уриан дор БРИКС-ын хамтын  ажиллагаа болон харилцан сонирхсон олон улсын томоохон асуудлаар санал солилцож  өргөн хүрээнд нийтлэг ойлголттой боллоо.

Ши Жиньпин “сайн сайхан  мөрөөдлөө биелүүлье” сэдвээр үг хэлж, аж үйлдвэрийн шинэ хувьсгалын товойсон  онцлогийг өгүүлж, БРИКС-ын хамтын ажиллагааны ирээдүйн хөгжлийн талаар  санаачилга дэвшүүлж, БРИКС-ын орнууд хамтаар хичээн зүтгэж, үүрдийн энх тайван,  нийгмийн аюулгүй, хамтаар цэцэглэн хөгжсөн, нээлттэй багтаамжтай, цэвэр цэмцгэр  үзэсгэлэнт дэлхийн байгуулахыг цохон тэмдэглэсэн байна.

Тэрээр цохон тэмдэглэхдээ,  БРИКС-ын орнууд түүхийн том чиглэлийг барьж, стратегийн түншийн харилцаагаа  гүнзгийрүүлж, гурван хөдөлгөгч хүчтэй хамтын ажиллагааны загварыг бэхжүүлж, хоёр  дохь алтан арван жилийн сайн сайхан мөрөөдлөө биелүүлэх ёстой гэжээ. Нэгд, эдийн  засгийн хамтын ажиллагааны асар их нөөц хүчийг дайчлах, хоёрт, олон улсын энх  тайван аюулгүй байдлыг хамгаалах, гуравт, хүмүүнлэгийн солилцоо хамтын  ажиллагаагаа гүнзгийрүүлэх, дөрөвт, түншийн харилцааны нягт сүлжээ байгуулах  хэрэгтэй гэжээ.

Уг хурал Йоханнесбургийн  тунхаг нийтэлж, олон талт үзлийг хамгаалж, ивээх үзлийг эсэргүүцэх талаар  тодорхой дохио өгч, БРИКС-ын орнуудын аж үйлдвэрийн шинэ хувьсгалын түншийн  харилцааг эхлүүлж, эдийн засаг, худалдаа, банк санхүү, улс төрийн аюулгүй  байдал, хүмүүнлэгийн солилцооны салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр  тогтлоо. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл