solongonews
Ван И БРИКС-ын гадаад хэргийн сайд нарын хуралд оролцов
2020-04-29 14:30
Ван И БРИКС-ын гадаад хэргийн сайд нарын хуралд оролцов.

Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И 4-р сарын 28-ны орой Бээжинд БРИКС-ын орнуудын гадаад хэргийн сайд нарын шинэ коронавирустэй тэмцэх тухай онц хуралд оролцлоо. Ван И хэлэхдээ, Шинэ коронавирусийн халдвар олон орны ард түмний амь нас эрүүл мэндэд асар их заналхийлэл болж, дэлхийн хүмүүсийн хэлхээ холбоо болон эдийн засагт ноцтой цохилт учрууллаа. Гэвч хижиг нь энх тайван хөгжил гэх цаг эриний гол урсгалыг өөрчилж чадахгүй, олон талт хөгжил болон даяаршлын түүхэн үйл явцыг тасалдуулж чадахгүй, хүн төрөлхтний соёл иргэншил болон дэвшлийг хөөцөлдөх ирмүүн алхааг хориглож чадахгүй. БРИКС-ыин орнууд зөв сонголт хийж, дорвитой арга хэмжээ авах ёстой гэжээ.

Энэ удаагийн хурал видео хэлбэрээр явагдаж, БРИКС-ын энэ оны жижүүр дарга орон Оросын гадаад хэргийн сайд Лавров хурлыг даргалаж, Бразилын гадаад хэргийн сайд Эрнесто Аражо, Энэтхэгийн гадаад хэргийн сайд С.Жайшанкар, Өмнөд Африкийн гадаад хэргийн сайд

Наледи Пандор нар оролцлоо.

Талууд илэрхийлэхдээ, БРИКС-ын орнууд эрхбиш олон талт үзлийг баримталж, эв санаа нэгтэй хамтран ажиллаж, хижгийн мэдээллийг хуваалцах болон туршлагыг солилцохыг нягтруулж, эм бэлдмэл, вакцин судлан бүтээх талын хамтын ажиллагаа өрнүүлж, хижгийн сөрөг нөлөөг чармайн багасгах болно. Таван орон БРИКС-ын эдийн засаг, улс төрийн аюулгүй байдал, хүмүүнлэгийн солилцоог цаашид ахиулж, олон нийтийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг улам чухалчлах ёстой. БРИКС-ын олонх гишүүд хижгийг улстөржүүлж, бусдын нэр төрийг гутаах үйл ажиллагааг зэмлэн буруушааж, ДЭМБ-ын үүргийг сулруулахыг эсэргүүцэж, ДЭМБ-ыг гүтгэж, цаашлаад хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг нь таслах нь олон улсын хамтын нийгэмлэгийн хижигтэй хамтран тэмцэхийг ноцтой эвдэж, ялангуяа Африкийн орнуудад туслан хижигтэй тэмцэх хүчин чармайлтыг нь хохироох болно. Талууд ДЭМБ зэрэг НҮБ-ын байгууллагууд дэлхийн хижигтэй тэмцэх хамтын ажиллагаанд удирдах үүрэг гүйцэтгэхийг хэлбэрэлтгүй дэмжих ёстой гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл