"COVID-19-ийн халдвар гарснаас хойш “Нэг бүс-Нэг зам”-ын олон улсын шинжлэх ухааны байгууллагын нэгдсэн холбоо буюу ANSO-гийн нарийн бичгийн газар тус холбооны гишүүд болон олон улсын түншүүд халдварын эсрэг тэмцэж буй Хятад улсыг зориг сэтгэлээр дэмжин, сайн сайхны ерөөл дэвшүүлснийг хүлээн авчээ.
“Нэг бүс-Нэг зам”-ын олон улсын шинжлэх ухааны байгууллагын нэгдсэн холбооны нарийн бичгийн газарт хандан, Монгол Улсын шинжлэх ухааны академи, ОХУ-ын шинжлэх ухааны академи, Пакистаны шинжлэх ухааны академи болон Африкийн шинжлэх ухааны академи зэрэг “Нэг бүс-Нэг зам”-д нэгдсэн улс орон, бүс нутгийн гишүүн байгууллага, олон улсын түншүүд олон арга замаар урам зориг нэмэрлэн, сайн сайхны ерөөлөө дэвшүүлсээр байна. Энэ удаагийн халдварын эсрэг Хятадын Засгийн газар идэвхтэй үр ашигтай бодлого хэрэгжүүлж буй талууд өндрөөр үнэлэн сайшааж, Хятадын Засгийн газар, ард иргэдтэй хамт байгаа бөгөөд дэмжиж буйгаа илэрхийлэн, Хятад улс ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ.
