solongonews
Агаарын чанар өнгөрсөн оны мөн үеэс 5.4 хувиар сайжирчээ
2020-12-23 10:44
2020 оны 01-ээс 11-р саруудад хот суурингуудын агаарын чанар өнгөрсөн оны мөн үеэс 5.4 хувиар сайжирчээ.

Хятадын Хүрээлэн буй орчны яам 12-р сарын 18-нд 2020 оны эхний 11 сард Хятад улсын хөрсний гадаргын ус, агаарын чанарын тухай мэдээл нийтэлж тэмдэглэхдээ, үндэсний хэмжээнд хөрсний гадаргын усны 1940 үнэлгээний хэсгүүдийн усны чанар сайтай (I-III) хэсгийн эзлэх хувь 82.0% байсан нь өмнөх оны мөн үеэс 5.6 пунктээр нэмэгджээ. Харин чанар муутай (Ⅴ) хэсгийн элэх хувь 2.1 пунктээр багасан байна. Түүнчлэн үндэсний хэмжээнд том дунд 337 хотод агаарын чанар сайтай өдрийн дундаж хэмжээ 87.9%-ийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 5.4%-иар өссөн бол PM2.5-ийн агууламж 31 микрограмм болж, өмнөх оны мөн үеэс 8.8%-иар буурсан гэжээ.

Оны эхний 11 сард, Хөх мөрөн, Хатан гол , мөн баруун хойд, баруун өмнөд нутгийн гол мөрөн, Жэжян, Фүжянв мужийн гол мөрний усны чанар сайтай хэсгийн (I-III анги) эзлэх хувь 85.7% болж, өмнөх оны мөн үеэс 5.2 пунктээр нэмэгдэж, чанаргүй (Ⅴ) хэсгийн элэх хувь 0.2% байж, өмнөх оны мөн үеэс 2.3 пунктээр буурсан байна.

Оны эхний 11 сард Бээжин-Тяньжинь-Хэбэй болон ойр орчмын "2 + 26" хотуудын агаарын чанар сайтай өдрийн дундаж хэмжээ 64.3% болж, өмнөх оны мөн үеэс 11.4 пунктээр өссөн байна. Бээжинд агаарын чанар сайтай өдрийн дундаж хэмжээ 73.1%-д хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 8.7 пунктээр өссөн үзүүлэлт юм.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл