Тяньжинь хотод кассгүй супермаркет ашиглалтад орлоо
2018-07-07 20:03
Тяньжинь хотод кассгүй супермаркет ашиглалтад орлоо.
Сүүлийн өдрүүдэд Тяньжинь хотод кассгүй супермаркетыг ашиглалтад оруулаад байна. Үүнийг Хятадын Жиндүн цахим худалдааны томоохон аж ахуйн нэгж хариуцаж байгаа бөгөөд IOT, AI болон технологийн бусад системийг ашиглан иргэд кассад дугаарлалгүйгээр бараа бүтээгдэхүүн худалдан авах бололцоог бүрдүүлжээ. Хэрэглэгч тус супермаркетад орохын өмнө дэлгүүрийн үүдэн дэх QR кодыг гар утсан дээрээ уншуулна. Үүний дараа өөрийн царайг таниулах ба гарч явах үедээ цахилгаан орон зай бүхий төлбөр тооцооны хэсэг дээр түр зогсож тооцоогоо хийх аж.




Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
