Хятад улсын XIV удаагийн олон улсын найрал дууны баяр 07 дугаар сарын 19-ний үдэш Бээжин хотноо боллоо. Энэ удаагийн найрал дууны баярт олон улсын 59 улс орноос хүрэлцэн ирсэн 308 найрал дууны чуулга холбогдох тоглолтод оролцож, ирэх 7 хоногт 15 том төрлийн 263 соёл урлагийн үйл ажиллагааг зохион байгуулах аж.

Найрал дууны баярыг зохион байгуулах комисс, Хятад улсын хүүхэд багачуудын нийгэмлэг зэрэг халамжийн 5 байгууллага хамтран өөр өөр үндэстний хүүхдүүдээр бүрдсэн 9 найрал дууны чуулгыг ивээн тэтгэж байгаа аж. Өвөр Монголын Шилийнгол аймгийн Сөнид хүүхэд багачуудын найрал дууны чуулга нь тэдний нэг нь юм.
Энэ сарын 19-ний өдөр болсон Хятад улсын XIV удаагийн олон улсын найрал дууны баярын нээлтийн ёслолд Сөнид Баруун хошууны хүүхэд багачуудын найрал дууны чуулгын ерөнхий шүүгч Батчулуу найрал дууны чуулгынхаа нэрийн өмнөөс үг хэлсэн байна. Үүний дараа нь энэхүү 9 найрал дууны чуулгын гишүүд хамтдаа тоглож, дотоод гадаадын үзэгч түмний мэлмий сонорыг мялаасан байна.

Нээлтийн ёслол дээр дэлхийн таван тивээс хүрэлцэн ирсэн шалгарсан найрал дууны чуулгынхан ч тоглолтоо үзүүлж, өөр өөрийн улс үндэстнийхээ өвөрмөц онцлог бүхий тоглолтоо олны хүртээл болгожээ.







