Анхаарлаа хандуулна уу
微信
微博
Qzone
Канадын Хөдөө аж ахуй болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний яамны сайд Лоренс Маккуллей Синьхуа агентлагт ярилцлага өгөх үеэрээ, “Шанхай хотод Хятадын олон улсын импортын анхдугаар экспо тун удахгүй болох гэж байгаа нь дэлхийн хэмжээний түүхэн үйл явдал бөгөөд Канад болон Хятадын худалдааны харилцааг улам ойртуулахад чухал тавцан болох болно. Экспогийн хугацаанд Канадын экспортлогчид Хятадын импортлогчидтой уулзаж, бүтээгдэхүүнээ танилцуулах боломжтой болж байна” гэжээ.
Мөн “Худалдаа бол Канадын маш чухал зүйл юм. Канад нь экспортлогч томоохон орон, ялангуяа хөдөө аж ахуйн салбарын экспортын нийт үйлдвэрлэлийн хэмжээний 50-аас дээш хувийг эзэлсэн. Хятад нь Канадын хоёр дахь том худалдааны түнш юм. Шинээр бий болж буй эдийн засгийн цогцын хувьд Хятадын эдийн засгийн хөгжил хурдтай байж, дунд хөрөнгөтний тоо олширч, аюулгүй, өндөр чанартай хүнс, эрүүл мэндийн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ ихтэй байж, Хятадын зах зээлд өндөр чанартай бүтээгдэхүүнийг хангахыг батлах нь миний бие болон бидний экспортлогчдын ажил болно” гэв.
Энэ сарын дунджаар Трудау сайд Торонтод зохион байгуулагдсан 2018 оны “Fortune” олон улсын форумын үеэр онцлохдоо, “Канад нь Хятадтай илүү их бизнес хийхэд нээлттэй байх бөгөөд үргэлжлүүлэн олон арга замаар Хятадтай худалдааны харилцаагаа эрчимжүүлэх болно. Хятад нь дэлхийн эдийн засгийн хоёр дахь том цогц бөгөөд үргэлжлэн өсөн нэмэгдэж буй, мөн ирээдүйд бизнес эрхлэх, боломж хайх чухал газар хэвээр байх болно” гэжээ.
Сүүлийн жилүүдэд Хятад Канадын худалдаа үргэлжлэн өссөн. 2017 онд хоёр талын худалдааны хэмжээ 72.77 тэрбум ам.долларт хүрсэн. 2018 оны эхний 8 сард 49.87 тэрбум ам.долларт хүрч, үүнд Хятадын Канадаас импортлосон импортын хэмжээ 8.6 хувь өсч, 12.65 тэрбум юаньд хүрсэн үзүүлэлт гарчээ.
Канадын бизнесийн салбарынхны үзэж буйгаар, “Хятад Канадын харилцаа хөгжих өргөн боломжтой, эдийн засгийн харилцан нөхөх тал хүчтэй байдаг болохоор хамтын ажиллагааны түнш болох нь угийн хэрэг” гэжээ. Канад Хятадын худалдааны зөвлөлийн ерөнхийлөгч Счантз хэлэхдээ, “Тун удахгүй Шанхай хотод зохион байгуулагдах импортын экспо нь бизнесийн илүү боломжуудыг олох, ирээдүйн хөгжлийг хангах сайн бололцоотой. Өнөөдөр ч, ирээдүйд ч, Канад нь Хятад улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа хэрхэн эрчимжүүлэхийг заавал бодох хэрэгтэй” гэжээ.
Лоренс Маккуллей хэлэхдээ, “Канадын Ерөнхий сайд Трудаугийн итгэмжлэлээр миний бие 600 гаруй хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг ахлан тус удаагийн импортын экспод оролцох бөгөөд үүнд Канадын Засгийн газрын албан хаагчид болон бизнесийн салбарын нэр хүнд бүхий хүмүүс багтсан” гэжээ.
