Энэ сарын 16-наас 18-нд тэмдэглэх Луут завины баярыг угтаж “Луут завины өлгий” хэмээгдсэн Хунань мужийн Дао шянийхан луут завь хийжээ. Өнөө жил 56 хүч байгаа Чэнь Биншөү өнгөрсөн 40 жилийн хугацаанд луут завын толгой сийлсээр ирсэн байна. Тэрээр, “Луут завын толгойг урлахдаа хатуу бургасыг ашиглан хөнгөн атлаа бат бэх хийх хэрэгтэй. Голыг нь хөндий тэгсэн хэрнээ 15 кг орчим хүндтэй байхад хангалттай. Ганцаар хийвэл 12 өдөр зарцуулдаг” хэмээн ярилаа. Луут завины баяраар тус шянийн хэмжээнд 100-гаад завь уралддаг болохоор үүнээс өмнө түүний ажил ихэсдэг аж.
Уг шянийн Луут завины уралдаан нь мянгаад жилийн түүхтэй тул 2006 онд Хунань мужийн биет бус соёлын өвд бүртгэжээ.




