solongonews
Өвөр Монгол 1.4 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийж хөл бөмбөгийн салбарын хөгжлийг дэмжив
2016-05-16 19:04
Өвөр Монгол 1.4 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийж хөл бөмбөгийн салбарын хөгжлийг дэмжив.

2014 оны 9 дүгээр сард Хятадын төрийн зөвлөлөөс Өвөр Монголыг бүх Хятадын хөл бөмбөгийн салбарын өөрчлөлт хөгжлийн туршилтын анхны муж орон болгосноос хойш Өвөр Монголын хөл бөмбөгийн салбар нь урьд өмнө нь байгаагүй хэмжээнд хөгжиж, хөл бөмбөгийг хөгжүүлэх төсөлд оруулсан хөрөнгө мөнгөний хэмжээ ч урьд өмнө нь байгаагүй хэмжээнд хүрч нэмэгдсэн байна. Ингэснээр  2015 оны нэг жилийн хөрөнгө оруулалт нь 1.4 тэрбум юанийг давжээ.

Сургуулийн хүрээний хөл бөмбөгийн хөгжлийг хөгжүүлж дэмжих нь спорт биеийн тамирын хүчирхэг орныг бүтээн байгуулах суурь төсөл болох тул хүүхэд багачуудын сургуулийн хүрээний хөл бөмбөгийн салбарын хөгжлийг ахиулах нь чухал ач холбогдолтой юм.

Өнөөдрийг болтол Өвөр Монголд сургуулийн хүрээний хөл бөмбөгийн салбарыг нэгдсэн байдлаар удирдах бүх шатны 115 удирдах баг, сургуулийн хүрээний хөл бөмбөгийн 613 онцлог сургуультай болж, гурван зэрэглэлийн үе шатчилсан хянаж удирдах тогтолцоог бүрдүүлэв.

2015 онд Өвөр Монгол тал нутгийн хөл бөмбөгийг хөгжүүлэх төлөвлөгөөнд хоёр том алхмыг хийжээ. Нэг. Өвөр Монголын хэмжээнд дөрвөн зэрэглэл бүхий цомын тэмцээнийг давхардсан тоогоор 8312 талбай явуулж, 3583 баг, 62942 тамирчид тэмцээнд оролцсон байна. Хоёр. ӨМӨЗО-ны санхүүгийн газраас хөл бөмбөгийн салбарын шинэчлэл хөгжилд санхүүжүүлсэн хөрөнгө мөнгө бараг 1.425 тэрбум юаньд хүрсэн байна. Үүний зэрэгцээ хөл бөмбөгийн мэргэжлийн багш дутагдаж байгаа асуудалд хандуулан удаа дараалан холбогдох мэргэжлийн сургалтыг зохион байгуулж, өнгөрсөн онд давхардсан тоогоор 5100 гаруй хүн дасгал сургалтад хамрагдсан байна.   

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл