Узбекистаны Халдвараас урьдчилан сэргийлж хяналт тавих тусгай хороо 06-р сарын 14-ний өдөр, 15-ны өдрөөс олон улсын зарим нислэгийг аажмаар сэргээх бөгөөд дипломат ажилтан, гадаадын компаниудын төлөөлөгчид, эрдэмтэн мэргэжилтэн зэрэг тодорхой бүлэг хүмүүст хилээ нээлттэй болгох шийдвэр гаргажээ.
Узбекистан холбогдох улс орнуудын халдвар тахлын нөхцөл байдлыг үндэслэн, хилээр нэвтрэх олон улсын нислэгийг "ногоон", "шар", "улаан" гурван зэрэглэлд хуваажээ. Япон, Өмнөд Солонгос, Хятад зэрэг орнуудын нислэгүүд нь "ногоон" бүсний нислэг бөгөөд Узбекистанд хүрсний дараа зорчигчдыг тусгаарлах, ажиглах шаардлагагүй. Харин Европын холбооны орнууд, Малайз, Тайланд зэрэг нислэгүүд нь "шар" бүсэнд хамрагдаж, Узбекистанд хүрсний дараа зорчигчдыг хоёр долоо хоног тусгаарлаж ашиглалт хийнэ. Турк, Иран, Орос зэрэг орнуудын нислэгүүд нь "улаан" бүсэнд хамрагдаж, Узбекистанд хүрсэн зорчигчдыг хоёр долоо хоног төвлөрүүлэн тусгаарлана гэж тус хорооны шийдвэрт онцолжээ.
Үүний зэрэгцээ Узбекистан улс 06-р сарын 15-ний өдрөөс дипломат ажилтнууд болон тэдний гэр бүлийн гишүүд, гадаадын компаниудын төлөөлөгчид, эрдэмтэн мэргэжилтэн, оюутнууд зэрэг тодорхой бүлэг хүмүүст хилээ нээж, тэднийг Узбекистан улсад орж, гарахыг зөвшөөрнө.
Одоогийн байдлаар Узбекистан улс халдварын нөхцөл байдлын дагуу, бүх улсын олон газарт "улаан", "шар", "ногоон" гэх гурван түвшинд хувааж, динамик менежмент хэрэгжүүлэх юм байна. Узбекистан халдвараас урьдчилан сэргийлж, хяналт тавих тусгай хорооны энэ сарын эхээр гаргасан шийдвэрийн дагуу 15-ны өдрөөс дээрх журмыг чанд дагаж мөрдөн, олон нийтийн хоолны газар, хувцасны зах, сургуулиас өмнөх боловсролын байгууллагууд, холын зорчигч тээврийн үйлчилгээ ажил үйлдвэрлээ сэргээж эхлэх юм.
Узбекистаны Эрүүл мэндийн яамны мэдээллээр, 06-р сарын 14-ний өдөр болтол Узбекистанд нийт коронавирусийн халдвар авсан 5051 тохиолдол бүртгэгдсэн бол 3910 хүн эдгэрч, 19 хүн нас баржээ.
