Өвөр Монголын Алшаа аймгийн Шөрмөсөн чулууны нийгэмлэг болон Алшаа аймгийн Тэнгис компаниас хамтран зохион байгуулсан анхдугаар удаагийн Алшаа аймгийн Хятад, Монголын шөрмөсөн чулууны үзэсгэлэн худалдаа Алшаа аймгийн Хачин чулууны солилцооны сууринд болж байна.
Шөрмөсөн чулууны үзэсгэлэнд Өвөр Монголын Алшаа, Баяннуур, Эрээн хот зэрэг аймаг, хот болон Ниншя, Фүжянь зэрэг 10 гаруй муж, ӨЗО-ны Хачин чулууны нийгэмлэгийн төлөөлөгчид болон чулууны худалдаачид, Монгол Улсын 70-аад хачин чулууны худалдаачид газар газрын өвөрмөц онцлогтой шөрмөсөн чулуу, хачин чулуугаараа оролцож байна.
Тус үзэсгэлэн 12-р сарын 07-ны өдрийг хүртэл үргэлжилж, Хятад, Монгол хоёр улсын хачин чулуу, шөрмөсөн чулууны солилцоо худалдааг дэмжин, Алшаа нутгийн хачин чулууг танилцуулахад маш их ач холбогдолтой юм.
