АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Венди Рут Шерман 07-р сарын 25-26-ны өдрүүдэд Хятад улсад айлчлах талаар 07-р сарын 21-ны өдөр Хятадын ГХЯ мэдээлсэн байна.
Венди Рут Шерман 07-р сарын 25-26-ны өдрүүдэд Тяньжинь хотод зочлох болно. Тэр үеэр БНХАУ-ын ГХЯ-ны Хятад, Америкийн харилцааг хариуцаж ажилладаг дэд сайд Ше Фэн Шермантай хэлэлцээ хийх болно. Дараа нь Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Шермантай уулзана.
Мөн Хятад улс Хятад,Америкийн харилцаанд өөрийн баримталж буй байр суурь, өөрийн бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалахад тууштай хандсанаа АНУ-д илэрхийлж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоож, Хятадын ашиг сонирхолд хохирол учруулахгүй байх талаар ойлгуулах болно гэж тухай албан ёсны мэдээлэлд дурджээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Шерма Хятадад айлчилна
2021-07-22 14:50
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Шерма Хятадад айлчилна.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
