solongonews
ГХ-ийн сайд Ван И Монгол Улсын ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргилтой уулзав
2017-02-20 18:20
БНХАУ-аас Монгол Улсад тусламж үзүүлэхээр болжээ

 БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 2 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И , Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил-тэй 20-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийж, Хятад, Монголын хоёр талын хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид хоёр талын харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх сонирхлоо харилцан нотолж, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцсан юм.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл