“16+1” хамтын ажиллагаа хамгийн өндөр үр ашигтай хамтын ажиллагааны загвар болох нь нотлогдсон. Энэ загвар Хятад, Төв, Зүүн Европын орнууд хооронд иж бүрэн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд боломж олгосон гэж саяхан Болгарын “Нэг бүс нэг зам” нийгэмлэгийн тэргүүн Забая Заражев хэлсэн байна.
Забая Заражев: Ирээдүйд “16+1” хамтын ажиллагаа улам бэхжин хөгжинө. Учир нь “16+1” бол “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Төв, Зүүн Европын орнуудын нэг хонгил, дөрвөн зүг найман зовхисыг холбосон маршрут Хятад болон Азийн бусад орныг Европын эх газар, улмаар бусад бүс нутагтай холбож болно. Ийнхүү “16+1” хамтын ажиллагааны загвар орлуулшгүй давуу талтай учраас бид түүнийг улам боловсронгуй болгож, улам сайн ашиглах ёстой гэжээ.
Хятад-Төв, Зүүн Европын орнуудын удирдагчдын уулзалтын тухай Забая Заражев: Энэ уулзалт Хятад болон Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагаанд бүтээлч үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна. Хятад, Төв, Зүүн Европын орнуудын харилцаа холбоог эрчимжүүлэх нь Европын холбоо ирээдүйд БНХАУ-д чиглэсэн улам идэвхтэй бодлого явуулахад ашигтай төдийгүй, үзэл санаа, улс төр, геополитик зэрэг хүчин зүйлийн улмаас бий болсон Ази, Европ хоорондын төрөл бүрийн саад тотгорыг арилгахад ашигтай юм гэжээ.
