Таван өдөр үргэлжилсэн Хятадын олон улсын соёлын үйлдвэрлэлийн 20 дахь үзэсгэлэн 05-р сарын 27-ний өдөр өндөрлөв. Үзэсгэлэнд 120 мянган соёлын бүтээгдэхүүн танилцуулжээ. Мөн 4000 гаруй соёлын аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн төсөлд гарын үсэг зурж, нэг өдөрт давхацсан тоогоор 140 мянган хүн үзэсгэлэнг үзэж, 220 гаруй соёлын аж ахуйн нэгж оролцож, худалдааны 400 гаруй арга хэмжээ зохиогдлоо.

Энэ жилийн үзэсгэлэнд төрийн болон соёлын байгууллага, аж ахуйн 6015 нэгж оролцсон нь өмнөхөөс 2419 байгууллагаар илүү байна. Өмнөх үзэсгэлэнг 3 мянган квадрат дөрвөлжин метр талбайд зохион байгуулж байсан. Харин энэ удаад 20 мянган квадрат дөрвөлжин метр талбайд олон улсын түвшинд зохион байгууллаа. Үзэсгэлэнд 60 улс, бүс нутгийн 302 компани, 108 улсын 30 мянган мэргэжлийн сонирхогчид цахимаар болон танхимаар оролцжээ.




