Энэ нь тус байгууллагын 1-р сард урьдчилан таамаглаж байсантай адил байна гэсэн байна. Тайланд тэмдэглэхдээ, гол болох хөгжингүй эдийн засгийн цогцын шаардлага эрчтэй болсноор Хятадын экспорт, импорт түргэн нэмэгдэж, их хэмжээний нөөц бүтээгдэхүүн экспортлогддог орнуудын экспорт сэргэж эхэлсэн байна. Эдгээр нөхцөлөөс болоод энэ оны дэлхийн худалдаа түргэн нэмэгдэж дөрвөн хувь болох болно гэж хэллээ. Тайланд тэмдэглэхдээ, Хятад, Бразил, Энэтхэг, Мексик, ОХУ, Турк, Индонез зэрэг шинэ тулгар хөгжиж байгаа эдийн засгийн цогцын нэмэгдэл 2018 онд урт хугацааны дундаж түвшнээс дээгүүр байх болно. Эдгээр эдийн засгийн цогц дэлхийн эдийн засагт улам чухал байр эзэлснээр эдийн засгийн нэмэгдэл нь сэргэж бүс нутгийн эдийн засгийг тогтвортой болгоход тустай бөгөөд дэлхийн эдийн засаг сайжрахад ч ашигтай юм гэж хэлсэн байна. \Орчуулсан ГЭРЭЛТ\
Энэ оны дэлхийн эдийн засгийн нэмэгдэл 2.7 хувь болох болно
2017-06-05 22:52
Дэлхийн Банк энэ сарын дөрвөнд ”Дэлхийн эдийн засгийн тайлан”-даа дэлхийн боловсруулах аж үйлдвэр болон худалдаа сэргэж эхэлснээр зах зээлийн итгэл сайжирч, энэ оны дэлхийн эдийн засгийн нэмэгдэл 2016 оны 2.4-2.7 хувь болон нэмэгдэх төлөвтэй байна.
Найруулагч: С. САРАНЧИМЭГ
Эх сурвалж : СRI
Дэлгэрэнгүй үзэх
