
2014 он бол Хил дамнасан цахим худалдааны анхны жил. Харин 2015 он албан ёсоор энэхүү үйл ажиллагааг явуулж эхэлсэн жил юм. Хөрөнгө оруулалт хийгчдийн бүртгэлээр 2015 онд Хил дамнасан цахим худалдааны ганц төрлийн төсөлд хөрөнгө нийлүүлсэн хэмжээ 56.5 сая юаньд хүрчээ. Үүнд, Бээжингийн хөрөнгө нийлүүлсэн хэмжээ 280 сая юаньд хүрсэн байна. Төслийн салбарын бүтцэд Гуандүн, Жэжян, Бээжин, Шанхайн эзлэх хувь нь хамгийн их бөгөөд тус бүр 28, 15, 14, 13 хувьд хүрч, нийт улсын хэмжээнд 70 хувийг эзэлжээ.
Худалдааны яамны урьдчилсан төлөвлөлтөөр 2016 онд Хятадын Хил дамнасан цахим худалдааны экспорт, импортын хэмжээ 650 сая юаньд хүрэх ба ирээдүйд Хил дамнасан цахим худалдаа Хятадын экспорт, импортын арилжааг 20 хувиар нэмэгдүүлж, жилийн өсөлтийг 30 хувиар нэмэгдүүлэх болно.
Үүнтэй зэрэгцээд хэрэглэгчдийн хэрэглээний хандлагад өөрчлөлт гарч байна. Түүнчлэн PayPal болон Олон улсын зах зээлийн судалгааны байгууллага болох Ipsos хамтран “Дэлхийн хил дамнасан цахим худалдааны судалгааны тайлан-2”-ыг нийтэлжээ. 2015 онд Хятадын иргэдийн 35 хувь нь гадаадаас цахим худалдаагаар дамжин бараа авсан байдаг. Иймд цахим худалдаа ашиглаж байгаа гурван хүн тутмын нэг нь гадаадаас бараа авч байна гэсэн судалгаа гарсан байна.
2015 онд цахим худалдаанд ямар өөрчлөлт гарсан бол, бодлогын талаар хэрхэн яаж дэмжсэн бол, хөгжлийн боломж хэр их байгаа бол гэсэн асуултуудад B2C хэлбэрийн хувийн өмчид Хил дамнасан цахим худалдааны шинэ аж ахуйн нэгж болох bolome-ийн CEO Жан Жэньдүн өөрийн үзэл бодлоо илэрхийллээ.
Гар урлалын бүтээгдэхүүн зарах, цахим худалдааны индэр байгуулах, B2C арга хэлбэрүүд
Жан Жэньдүний хэлснээр:
- 2015 он цахим худалдааны хөгжлийн анхан шатны жил болсон. Энэ онд худалдааны арга хэлбэр, барааны эргэлт болон бараа бүтээгдэхүүнийг ангилах бүтцийг бий болгож, зарим арга хэлбэр нь хөгжилтэй үл зохицох тал байна гэдгийг гэрчилсэн байна.
Нэг. Хил дамнасан цахим худалдаа /импортын цахим худалдаа/ нь ихэвчлэн дараах гурван төрлийн худалдааны арга хэлбэрийг бий болгосон.
Нэгдүгээр төрөл: Гар урлалын бүтээгдэхүүний төрөл
Хоёрдугаар төрөл: Цахим худалдааны индэр байгуулах
Гуравдугаар төрөл: B2C хувийн өмчийн хэлбэр
Үүнээс гадна бусад дэлгүүрүүд, хайлтаар гол болгосон дэлгүүр зэрэг нь өнөөгийн зах зээлийн хөгжилд өрсөлдөх хүчээр мөхөс болоод байна.
Хоёр. Хил дамнасан цахим худалдааны бараа нь 2014 оны байдлаар боомтын татвар чөлөөлөлтөд түшиглэж байсан бол шуудан + барааны эргэлтийн хэлбэрээ гол болгов. Барааны эргэлтийн арга хэлбэр нь улсын хяналт шалгалтад хамрагдахгүйн дээр хэрэглэгчдийн байр суурь тогтворгүй зэргээс шалтгаалан хөгжилд сөрөг нөлөө гарах нөхцөл бүрдүүлсэн.
Гурав. Хил дамнасан цахим худалдааны бараа бүтээгдэхүүний төрлийн бүтэц 2014 оноос 2015 оны эхэн үеийг хүртэл хамгийн олон хэрэглэгчтэй бүтээгдэхүүнээр гол болгож байсан бол дараа нь олон төрөл рүү чиглэн хөгжсөн байна. Хэрэглэгчдийн хэрэглээний бүтэц цахим худалдааны хөгжилд нийцэж байна.
Аж ахуйн бүтэц хэлбэр тодорхой болов
Jumei.com, vip.com, kaola.comгурав нь цахим худалдааны томоохон сайтууд юм.
Mia.com, xiaohongshu.com, bolome.com, beibei.com зэрэг нь өөрийн гэсэн онцлогтой цахим худалдааны сайт болно.
Tianmao.com нь гуравдагч этгээдтэй хамтарсан Хил дамнасан цахим худалдааны ахлагч болов.
Ymatou.com нь хэрэглээнд зориулсан Хил дамнасан цахим худалдааны салбарт тэргүүлж байна.
Daling.com, yunhou.com нь улсын дотоодод улсын бүртгэлтэй бараа бүтээгдэхүүн болон энгийн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зардаг Хил дамнасан цахим худалдааны сайт юм.
Бараа бүтээгдэхүүн хангагч болон Хил дамнасан логистикийн хөгжлийн боломж
Хил дамнасан цахим худалдаа нь хоёр жил гаруйн маш том хөгжлийн үе шатыг туулсан боловч эхлэлийн шатандаа байсаар байна. Энэ чиглэлээр хөгжиж байгаа аж ахуйн нэгжид хөгжлийн боломж маш нээлттэй болсон. Энэ тухайд Жа Жэньдүн тулгарч буй дараах хэдэн асуудлыг дурдлаа.
Бараа бүтээгдэхүүн хангагч. Хил дамнасан цахим худалдааны ихэнх нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ төвлөрүүлэн захиалах арга хэлбэрээр ажиллаж байгаа бөгөөд зуучлалын компаниар дамжин бараа бүтээгдэхүүнээ татвараас чөлөөлөх буюу гадаадаас шуудангаар илгээх аргаар оруулж ирдэг байна.
Энэ арга хэлбэр нь илүү хялбар бөгөөд бараа цуглуулахад түргэн шуурхай байдаг. Мөн аж ахуйн нэгжийн бэлэн мөнгөний хэрэглээнд сайтар тус дэмжлэг болдог байна. Гэвч барааны эх сурвалжийг баталж чаддаггүй зэрэг үл хүрэлцэх талууд бас бий.
Цаашдын ирээдүйд Хил дамнасан цахим худалдааны бараа хангах сүлжээний өрсөлдөөнд аль нэг нь гадаадад бараа бүтээгдэхүүнээр хангах сүлжээний давуу талтай бол нэн давуу боломжтой.
Логистикийн асуудлын талаар хэрэглэгчид улсын дотоодын логистикийн үйлчилгээнд дассан болохоор Хил дамнасан цахим худалдааны үйлчилгээнд үйлчилгээний шаардлага тавьсан байна.
Бараа бүтээгдэхүүний чанарын асуудлын талаар татвар чөлөөлөлтөд хамрагдсан бараа ч гэсэн чанарын баталгааны тал дээр сайн, муу, жинхэнэ буюу хуурамч гэж байдаг. Татвар чөлөөлөлтөд хамрагдсан бараа бүтээгдэхүүний хяналт шалгалт нь ердөө тухайн барааны гарал үүслийг нь шалгадаг учир жинхэнэ, хуурамчийг шалгаж чаддаггүй.
Улсын бодлого боловсруулалтын талаас өнөөгийн байдлаар тогтвортой бодлого хэрэгжүүлж байгаа боловч бүх гаалийн газар ба бараа бүтээгдэхүүний шалгалт Ерөнхий товчооны хэрэгжүүлж байгаа бодлогын тайлбарын тухайд адилгүй юм. Иймд цахим худалдааны нэгжүүд өөр өөрийн бүсдээ агуулах байгуулах буюу бараа бүтээгдэхүүн оруулах зэрэг ажлыг давтаж хийж байдаг. Үүнд хөгжлийн боломж илт давуу байдаг учир хэн нэгэн нь энэ асуудлыг эхлээд шийдвэрлэж чадвал маш их ач холбогдолтой.
Дээрх зүйлс нь Хил дамнасан цахим худалдаанд тулгарч буй чухал асуудлууд юм. Хил дамнасан цахим худалдаа өдгөө хөгжлийн шатандаа байгаа бөгөөд төрийн бодлогод найдаж буй нь лавтай. Тиймээс эдгээр асуудлууд төдийлэн боловсроогүй байсаар байгааг харуулж байна.
Уламжлалт худалдааны арга хэлбэр өөрчлөгдөх нь
Гаалийн газраас бараа бүтээгдэхүүн, шуудангийн импортын татварын бодлого хэрэгжүүлж байна. Үүнийг дотор нь 10, 20, 30, 50 хувийн татвар гэж ангилах бөгөөд барааны үнэ нь 50 юаньд хүрэхгүй бол татвар төлөхгүй гэсэн бодлого хэрэгжүүлж байна.
Энд ихэвчлэн уламжлалт худалдааны гаалийн татварын бодлоготой холбоотой асуудлуудыг дурдсан болно.
Одоо хэрэгжүүлж байгаа Хил дамнасан цахим худалдааны бараа бүтээгдэхүүн ба шуудангийн импортын татварын бодлого нь улсын Хил дамнасан худалдааг дэмжих, удирдах үйлчлэлтэй учир уламжлалт худалдааны гаалийн татварын бодлогоос давуу талтай. Гэвч энэ нь Хил дамнасан цахим худалдааны хөгжилд давуу талтай боловч уламжлалт худалдааны арга хэлбэрт хохирол болдог байна.
Жан Жэньдүн:
- 2016 оны эхээр бараа бүтээгдэхүүн ба шуудангийн импортын татварын бодлогод өөрчлөлт оруулахын дээр уламжлалт арилжаа худалдааны гаалийн татварын бодлогын хоорондын тэнцвэрт байдлыг зохицуулна. 2015 оны 12 дугаар сарын эхний хагаст хэсэг бараа бүтээгдэхүүний арилжаа худалдааны татварыг багасгах бодлого хэрэгжсэн байна. Арилжаа худалдааны татвар багасаж, хил дамнасан бараа бүтээгдэхүүний зөөвөрлөлт, шуудангийн татварыг зохицуулах, 50 юаний үнэтэй бараанаас татвар авахгүй зэрэг арга хэмжээнд өөрчлөлт оруулах болно.
Агуулахтай болох нь хөгжилд ашигтай
Гааль болон логистикийн асуудалд B2C төрлийн хил дамнасан цахим худалдааны компаниуд өөрийн гэсэн агуулах байгуулах хөгжлийн чиг хандлагатай байх нь хөгжлийн боломж авчирдаг.
Вolome.com нь Нинбөгийн чөлөөт худалдааны бүсэнд өөрийн гэсэн агуулах байгуулсан нь Засгийн газрын бодлого, дэд бүтцийн бүтээн байгуулалттай холбоотой байдаг. Одоогоор Нинбөгийн агуулах мэргэжлийн түвшинд байгуулагдсан учир хэрэглэхэд маш хялбар дөхөм байдаг.
Туршилтын бүсэд хамрагдсан хотуудын хувьд энэхүү бодлогын тухай тайлбарууд адилгүй байдаг. Тэд тус тусдаа өөр өөрийнхөө газарт давуу талаа ашиглан тус бодлогыг хэрэгжүүлж байна. Түүнчлэн агуулахтай холбоотой бодлого боловсруулах шаардлага гарч ирж байгаа юм.
Шанхай хотын Засгийн газрын татвараас чөлөөлөхөд хамрагдах агуулахыг дэмжих бодлогын хүрээнд bolome.com нь Шанхайд өөрийн гэсэн агуулах байгуулах болно.
Хэн нь ялагч болох бол?
UCloud-ийн 2015 оны 12 дугаар сард гаргасан “Үйл ажиллагаа эрхлэх болон интернэтийн судалгааны цагаан ном”-д хил дамнасан цахим худалдааны тухай тайлбар хийж, өдгөө нийт хэрэглэгчдэд танигдсан хил дамнасан цахим худалдаа буй болоогүй бөгөөд цахим худалдааны хөгжлийн зөрүү харьцангуй бага байна.
Бодлогын дэмжлэг, үнэ ханшийн хямдрал, бараа бүтээгдэхүүний олон төрөл зэрэг нь анхан шатны давуу тал бөгөөд задгай борлуулалт нь хөгжлийн төв болно. Үүнд брэнд бүтээгдэхүүн, бараа хангалтын сүлжээ, үйлчилгээ зэрэг нь хөгжлийг хөтлөх чухал хүчин зүйл юм.
Өдгөө ашиглаж байгаа B2C хэлбэр нь ерийн аж ахуйн нэгж бүрийн оролцож чадах хөгжлийн арга хэлбэр биш, C2C хөгжлийн хэлбэр нь хөгжлийн боломж сайтай.
Энэхүү хөгжлийн хэлбэрүүдийг хамруулсан ерөнхий хөгжлийн чадавхи нь хангалтын сүлжээг тогтоож, борлуулалтыг сайжруулдаг. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа болон ашиг орлогыг сайжруулж, хөгжлийн боломжийг ашиглан өөрийн давуу тал, мөн үл хүрэлцэх талаа танин мэдэж, мэргэжилтэн урьж ажиллуулах нь өнөөгийн зах зээлд өөрийн орон байраа тогтоох чухал цэг болох юм.
