solongonews
Хятад улс 1 сая 70 мянган автомашин экспортолжээ
2023-06-07 11:18
Хятад улс 1 сая 70 мянган автомашин экспортолжээ.

Оны эхний улиралд Хятад улс 1 сая 70 мянган автомашин экспортолж, анхдагч удаа Японыг давж, дэлхийд тэргүүлжээ. Автомашины экспорт ихээр нэмэгдсэн тул олон улсын автомашин тээвэрлэх усан онгоцны эрэлт хэрэгцээ дээд цэгтээ тулж, усан тээврийн болон автомашины компаниуд  хөлөг онгоц урьдчилан захиалж бүтээлгэж байна. Хятад улсын дотоодод өмнө нь автомашиныг бөөнөөр нь ачиж буулгах том оврын усан онгоцны үйлдвэр байгаагүй. Энэ чиглэлийн Хятад компаниуд зах зээлийн боломжийг ашиглаж, том оврын хөлөг онгоц үйлдвэрлэж эхлэв. 2022 онд автомашин тэвэрлэх 74 хөлөг онгоцны захиалга дэлхийн хэмжээнд гарсны ихэнхийг Хятад улс захиалжээ.

Хятадын хөлөг онгоц үйлдвэрлэгч корпораци 2021 оноос өнөөг хүртэл 7000-9200 автомашин тээвэрлэх даацтай 35 хөлөг онгоцны захиалга авсан нь дэлхийн зах зээлийн 27 хувийг эзэлж байгаа юм. Том оврын автомашин тээвэрлэх усан онгоцны үйлдвэрлэлд, Хятадын хөлөг онгоц үйлдвэрлэх салбарынхан түүхэн ахиц дэвшил гаргаж байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл