Шиньжян нь Хятад-Европын галт тэрэгний үйл ажиллагааны чухал зам суваг юм. 2020 онд Шиньжяны хилээр гарч орсон Хятад-Европын галт тэрэгний аяллын тоо 9600-гаас давж, түүхийн дээд амжилт тогтоосон байна.
2020 оны хамгийн сүүлчийн өдөр автомашин, сэлбэг дүүртэл тээсэн Хятад-Европын галт тэрэг Шиньжяны Алаг-Уулын амны боомтоос хөдөлж Польшийн Маласжевич боомтыг зорив. Ингэснээр Алаг-Уулын амны боомтоор дамжин өнгөрсөн Хятад-Европын галт тэрэгний тээврийн тоо анх удаа нэг жилд 5000-аас давсан. 2019 оныхтой харьцуулахад 41 хувиар нэмэгдсэн. Мөн тухайн өдөр Хоргос боомтоор дамжин өнгөрсөн Хятад-Европ (Төв Ази)-ын галт тэрэгний аяллын тоо 4640-д хүрч, 2019 оныхоос 37 хувиар нэмэгдэн, тус хоёр боомтын хувьд бүгд шинэ амжилт тогтоосон байна.
Өдгөө Шиньжяны Алаг-Уулын ам, Хоргос хоёр боомтоор дамжиж буй Хятад-Европын галт тэрэгний тээврийн шугам 38-д хүрч, Герман, Бельги, ОХУ зэрэг 20 гаруй оронд хүрэх боломжтой болсон бөгөөд 200 гаруй төрөл зүйлийн ачаа бараа тээвэрлэж байна.
