solongonews
Бэйдөү дэлхийн өнцөг булан бүрийг холбоно
2020-08-04 09:39
Бэйдөү дэлхийн өнцөг булан бүрийг холбоно

    Хятадын хиймэл дагуулын навигацийн системийн менежментийн газрын дарга, Бэйдөү хиймэл дагуулын навигацийн системийн хэвлэлийн төлөөлөгч Рань Чэнчи 08-р сарын 03-ны өдөр Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр:

- Хятадын Бэйдөү олон улсын хиймэл дагуулын навигацийн системийн өвөрмөц богино мессежийн харилцаа холбоо, олон улсын хайлт, авралтын үйлчилгээний чадавх нь байгалийн гамшгаас урьдчилан сэргийлж, үр дүнтэй авран туслах талаар онцгой үүрэг гүйцэтгэнэ гэж хэллээ. Бэйдөү-3-ийн олон улсын хиймэл дагуулуудын гинжин хэлхээг ашиглан, хэрэглэгчид дэлхийн өнцөг булан бүрээс харилцан холбоо барих бүрэн боломжтой юм гэж хэлсэн байна.

Рань Чэнчи:

- Газар дээр хөдөлгөөнт холбооны ямар ч сүлжээ байхгүй нөхцөлд хэрэглэгчид Бэйдөү системийг ашиглан мессеж илгээх боломжтой гэж хэллээ.

Бэйдөү олон улсын хайлт авралтын үйлчилгээний чадавх нь удалгүй олон улсын байгууллагын шинэ стандартад нэгдэнэ. Энгийн байдалд 2-3 метр, хамгийн сайн үедээ 1 метр гаруй нарийвчлалтай учраас байгалийн гамшгийг урьдчилан мэдээлж, хяналт авралт хийх талд тустай гэж Рань Чэнчи танилцууллаа. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл