Хүйтэн нөхцөлд лууван нь эсийнхээ улсыг хөлдөөхгүй тулд хадгалсан цардуулыг элсэн чихэр болгон хувиргадаг. Энэ нь сэрүүн цаг үед лууван амттай болгодогтой холбоотой. Энэхүү ногоо нь тэжээллэг чанар сайтай байдаг. Лууван бол бата-каротины маш сайн эх үүсвэр бөгөөд А аминдэмээр баялаг. Нэг том лууван(72 грамм)нь өдөр бүр хэрэглэх витамин А-ийн 241 хувийг агуулдаг. А аминдэм нь нүдний эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай бөгөөд дархлааны үйл ажиллагаа, зөв өсөлт, хөгжилд чухал үүрэгтэй. Үүнээс гадна лууван нь каротиноид антиоксидантаар баялаг. Эдгээр хүчтэй ургамлын пигментүүд нь лууванг тод өнгөтэй болгож өгдөг бөгөөд архаг өвчний эрсдэлийг бууруулахад тусалдаг.
Зарим судалгаагаар каротиноид ихтэй хоол хүнс нь түрүү булчирхай, хөхний хорт хавдрын эрсдэлийг бууруулахад тусалдаг гэж үздэг.
