“Costco” Хятадын эх газарт анхны дэлгүүрээ нээв
2019-08-28 16:12
“Costco” Хятадын эх газарт анхны дэлгүүрээ нээлээ.
Америкт төвтэй жижиглэн худалдааны “Costco” корпораци Хятадын эх газарт анхны дэлгүүрээ 08 дугаар сарын 27-ны өдөр нээсэн байна.
14 мянган м2 талбай бүхий энэхүү дэлгүүр Шанхай хотын баруун өмнөд хэсэгт байрлах бөгөөд гэр ахуйн цахилгаан бараа, шинэ хүнсний бүтээгдэхүүн, өдөр тутмын хэрэглээний ба аяллын бараа бүтээгдэхүүн зэрэг 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалах болно.
Тус дэлгүүр үүд хаалгаа нээсэн эхний өдөр маш олон үйлчлүүлэгч ирсэнтэй холбоотойгоор хүмүүс тооцоогоо хийхийн тулд 2-3 цагийн турш дараалалд зогсож, 1200 зогсоолтой талбайд автомашинаа байрлуулахын тулд 3 цаг хүлээхэд хүрсэн байна.
Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Хятадын мэдээллийн сайт
Дэлгэрэнгүй үзэх
