
Юньнань мужийн Күньмин хотын Чэнгүн дүүргийн Дүөнань цэцгийн худалдааны зах нь "Азийн цэцгийн төв" хэмээн нэрлэгддэг. Азийн хамгийн том цэцгийн худалдааны зах юм. Өглөө бүр сав суулгатай цэцэг, хатаасан цэцэг, ногоон байгууламж орно. Орой нь цэцгийн тариаланчид цэцэг түүнэ.
“Шиши миний бие цэцгийн тариаланч бөгөөд цэцэг худалдагч охин. Гурван жилийн өмнөөс тэр онлайн худалдааг нээсэн тэр цагаас маш олон хүний анхаарлыг татаж олон цэцэг худалдсан".
Энэ нь түүний онлайн худалдаа хийх урам зоригийг нэмж, мөн цэцэг худалдах шинэ загварыг нээжээ. Тэр өдөр бүр онлайнаар дамжуулан цэцгийн захаа сонирхуулж, мөн цэцэгтэй холбоотой мэдлэг, үлгэр түүх ярьдаг. Цэцэг худалдагчид түүний онлайн худалдааны загварыг маш ихээр дэмждэг бөгөөд өдөрт хэдэн манган хүн түүний цэцгийн худалдааны шууд нэвтрүүлэгт зочилдог байна.


