solongonews
“Хамгийн шилдэг хүүхдийн кино” шагналт “Хоньчин хүүхэн” киноны нээлт боллоо
2017-08-31 11:05
Дэлхийн үндэстний кино наадмын “Хамгийн шилдэг хүүхдийн кино” шагналт “Хоньчин хүүхэн” киноны нээлтийн ёслол Хөххотод боллоо.

Алдарт найруулагч Б.Наянтай, Соёлцэцэгийн зохиосон Хятадын баруун орны гамшгийн сэдэвт кино “Хоньчин хүүхэн”-ий нээлтийн ёслол Хөххотын Вань Да талбайд боллоо. Энэхүү кинонд Намуухан, Хулан, Бао Хайлун, Соёлцэцэг, Сайчунга, Дэлхий зэрэг жүжигчид гол дүрийг тогложээ.

Киноны Өвөр Монголын тал нутагт болсон 20 дугаар зууны 60-аад онд Өвөр Монголын тал нутгийн бяцхан эгч дүү Лун Мэй , Юй Рун нар догшин шуурганд хонь хариулж өөрсдийн аюулгүй байдлыг эс хамааран хонин сүргээ хамгаалсан үйл явдлыг харуулан, бяцхан эгч дүүс аюул гамшгийг даван туулсныг магтан дуулсан, хүний зүрхийг шимшрүүлж, сэтгэлийг хөдөлгөм үйл явдлаар сэдэвлэжээ.

“Хоньчин хүүхэн” киноны олсон амжилт: 2014 оны Лос Анжелест болсон Дэлхийн үндэстний кино наадмын “Хамгийн шилдэг хүүхдийн кино” шагнал, 2015 оны Монгол Улсын IV удаагийн кино наадмын “Хамгийн дээд яруу алдрын шагнал”, 2015 оны өмнөд Солонгосын хүүхдийн кино наадамд шилдэг киногоор тус тус шагнагдсан байна. Америкийn Холливудын кино наадмын “Шилдэг кино шагнал”, мөн Канадын кино наадмын урилгыг авчээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cctv.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл