Хятадын Шы Жяжуан хот тусгаарлан ажиглах цэг байгуулж эхлэв
2021-01-14 16:06
Хятадын Шы Жяжуан хот тусгаарлан ажиглах цэг бүтээн байгуулж эхлэв.
Хятадын төмөр замын компанийн 14-р товчоо 01-р сарын 13-ны өдөр Хятадын Хэбэй мужийн төв Шы Жяжуан хотын Жэн Дин шяньд 500 мү талбайтай цар тахлын эсрэг ажиглалтын тусгаарлан ажиглах цэг болгох зориулалттай түр хугацааны эмнэлгийг бүтээн байгуулж эхэлсэн байна.

Одоогийн байдлаар барилгын тээврийн хэрэгсэл, ажилтнууд гадаргуугийн цэвэрлэгээ, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлэн хийж байна. Дэд бүтцийн хэсэг дууссаны дараа 3000 түр хугацааны байшинг богино хугацаанд угсрахаар төлөвлөөд байна. Эдгээр түр хугацааны байшингууд ирэх 3 хоногийн дотор Шы Жяжуан хотод хүрэх болно гэж Хятадын хэвлэлийн хэрэгслүүд мэдээлж байна.
Зохиогч: ЯН ШЫРАО
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
