Сербийн Ерөнхийлөгч: Унгар-Сербийн төмөр зам бол олон орны хамтын ажиллагааны төслүүдийн амжилттай жишээ юм
2021-03-26 12:00
Сербийн Ерөнхийлөгч Вучич энэ сарын 25-ны өдөр нийслэл Белград дахь Унгар-Сербийн төмөр замын төслийн барилгын ажилтай танилцлаа.
Тэрээр хэлэхдээ:
- Унгар-Сербийн төмөр зам нь олон орны хамтын ажиллагааны төслүүдийн амжилттай жишээ болж, Сербийн бас нэг нэрийн хуудас болно гэж хэлжээ.
Унгар-Сербийн төмөр замын нийт урт нь 350 км бол үүний Сербийн нутаг дахь 142.6 км-ийг Хятадын талаас хариуцан байгуулж байгаа юм. Унгар-Сербийн төмөр зам нь Хятад болон Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны түүхэн ач холбогдолтой төсөл болно.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх
