solongonews
Лаосын Ерөнхий сайд Тонглун Ван И-г хүлээн авч уулзав
2018-12-16 22:32
Лаосын Ерөнхий сайд Тонглун Ван И-г хүлээн авч уулзав.

Тухай орон нутгийн цагаар өнөөдөр буюу энэ сарын 16-ны өдөр Лаосын Ерөнхий сайд Тонглун Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад Хэргийн сайд Ван И-г Вьентьян хотод хүлээн авч уулзсан байна.

Ван И Хятад улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчяны мэндчилгээг Ерөнхий сайд Тонглунд уламжилсан байна. Мөн тэрээр илэрхийлэхдээ: - Хоёр нам болон хоёр орны дээд удирдагчдын удирдлага дор Хятад-Лаосын харилцаа хурдтай хөгжиж байна. Дарга Ши Жиньпин болон дарга Бунгнанг нар стратегийн ач холбогдол бүхий хувь заяаны хамтын цогцыг байгуулах тухай дурдаж, Хятад, Лаосын харилцааны хоёр талын онцлог болон олон улсын түвшинд стратегийн шинж чанарыг бүрэн дүүрэн тусгасан. Энэ нь Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах тухай үзэл баримтлалыг дурдсанаас хойш анх удаагаа хоёр талын улс хоорондын хувь заяаны хамтын цогцыг байгуулах чухал үлгэр жишээ болох ач холбогдолтой юм. Хятад улс Лаостай хоёр орны дээд удирдагчдын зөвшилцлийг анхааран, хоёр талын дээд зиндааны харилцааг гүнзгийрүүлж, бүх талд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ.

Ван И цохон тэмдэглэхдээ, “Хятадын тал Лаосын эдийн засаг, нийгмийн хөгжлийн ахицыг дэмжин, “Бүс ба зам” санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэхийн зэрэгцээ Лаосын "Далайд гарцгүй улс орныг эх газрын харилцааны сүлжээнд өөрчлөлт оруулах" хөгжлийн стратегитай холбон, Хятад-Лаосын Эдийн засгийн коридорын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу аль болох түргэн тохиролцоонд хүрч, Лаосын бие даасан хөгжлийн чадавхыг нэмэгдүүлэн, Хятад-Лаосын төмөр замыг бүтээн байгуулж, төмөр замын дагуух эдийн засгийн бүсийн дэг журмыг ахиулан, хоёр тал нь ажил хэрэгч хамтын ажиллагааны илүү практик үр дүнд хүргэх хэрэгтэй гэжээ.

Тунглун Ван И-г Лаос улсад албан ёсны айлчлал хийж буйд хүндэтгэл илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ: - Лаос, Хятадын харилцаа нөхөрсөг бөгөөд улс төрийн харилцан итгэлцлийн үндэс суурь нь бат бэх юм. Лаосын тал Хятадтай ирэх жилийн хоёр орны томоохон харилцааны хуваарийг төлөвлөн хэрэгжүүлж, салбар бүрийн ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Одоогоор хоёр тал стратегийн маш их ач холбогдолтой хоёр улсын хувь заяаны хамтын цогцыг байгуулах тухай хамтарсан төлөвлөгөөг боловсруулахаар зохицуулалт хийж байгаа бөгөөд аль болох хурдан хугацаанд зөвшилцөлд гарын үсэг зурж, хоёр улсын бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны чиглэлийг тодорхой ахиулах болно гэдэгт итгэж байна гэжээ.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл