Дундад улсад 8 том элсэн цөл байдаг. Түүний 4 нь Өвөр Монголын нутаг дэвсгэрт оршиж байдаг. Энэ нь Өвөр Монгол цөлжилтийн эсрэг анхаарал хандуулахгүй байх аргагүй болжээ.
Дэлхийн уртрагийн дагуу байрласан Дундад улсад хэмжээгээрээ хамгийн том мужид тооцогдох Өвөр Монголд ой болон цөлийн экологийн “Хоёр туйл” оршдог. Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын газрын цөлжилт багассан хэдий ч, цөлжилт нь тухайн нутгийн малчин, тариачдын аж амьдралд сөрөг нөлөө үзүүлсээр байгааг энд тэмдэглэх ёстой.
Олон жилийн турш Өвөр Монгол нь засгийн газраас удирдан зохион байгуулсан аж үйлдвэрийг хөгжүүлэх, шинжлэх ухаан технологиор тулгуурлах, иргэдийн оролцоотой тогтолцооны механизмыг байгуулж цөлжилтийг зогсоох системчилсэн арга хэмжээ авч, тариаланг зогсоож ойг сэргээх, мал маллахыг зогсоож бэлчээрийг сэргээх зэрэг хэдэн чухал экологийн бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлсэн байна. Үүний зэрэгцээ Дундад улсын хэмжээнд эдийн засгийн нөхвөр бодлого боловсруулж, үе шаттайгаар малчдад нөхөн олговор өгснөөр бэлчээр нутгийн байдал сайжирч мэдэгдэхүйц үр дүнд хүрсэн юм.
