solongonews
Азийн олон оронд шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хурдтай хөгжиж байна
2017-03-26 22:04
Саяхан Хятадын Хай Наний Бө Аод болсон 2017 оны ”Хэвлэл мэдээллийн удирдагчдын дугуй ширээний хурал”-ын шалгалтын тоо баримтын үзүүлэлтээр Азийн бүс нутагт хөдөлгөөнт шинэ хэвлэл хурдтай хөгжиж, телевиз болон радио тус тусын нөлөөллийн хүчээ хэвээр хадгалсаар байгаа тухай мэдээлжээ.

     Энэ сарын 23-нд "Хэвлэл мэдээллийн удирдагчдын дугуй ширээний хурал"-аас Азийн хэвлэл мэдээллийн дээд давхаргад чиглүүлсэн шалгалтад харуулснаар, Азид телевиз, хөдөлгөөнт шинэ хэвлэл болон радиогийн нөлөөллийн хүчин чадлаараа тус тус эхний гуравдугаарт жагсаж байна. Үүнд, нөлөөллийн хүчээр хамгийн их нь телевиз ба 70 хувийг нь эзэлсэн байна. Хөдөлгөөнт шинэ хэвлэл хоёрдугаарт орж, 60 хувийг нь эзлэв, Харин радиогийн нөлөөллийн хүч 45 хувьтай байв.

2017 оны "Хэвлэл мэдээллийн удирдагчдын дугуй ширээний хурал"-ыг ХОУР, Бө Аогийн Азийн чуулга уулзалт болон Хятадын олон нийтийн гадаад харилцааны нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж, 15 орон болон бүс нутгийн 20 гаруй хэвлэлийн удирдагч нар хуралд оролцлоо.

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Хятадын олон улсын радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл