
Энэ сарын 02-нд Токиогийн олимпын наадмын халдвараас хамгаалах комисс зохицуулалтын 6-р удаагийн хурал хуралдуулав, дараа нь халдвараас хамгаалах арга хэмжээний тухай 50 гаруй хуудас бүхий төсөл нийтэлж, ирэх жилийн олимпын наадам болон пара олимпын наадамд оролцох бүх хүмүүст чиглүүлсэн халдвараас хамгаалах бүдүүвчийг үндсэндээ тогтоосон байна.
Халдвараас хамгаалах төсөл нь тамирчдыг халдвараас хамгаалах асуудлыг хамгийн чухал байранд тавьжээ. Халдварын байдал нэлээд хүнд ноцтой орон болон бүс нутгаас ирсэн тамирчдын хувьд, Японы онгоцны буудалд очмогц шинэ коронавирусийн шинжилгээ авч, шинжилгээний хариу гарч иртэл, уг тамирчин зөвхөн тогтсон бүсдээ байх шаардлагатай ажээ. Японы засгийн газраас шинжилгээнд хамрагдахгүйгээр хил нэвтрэхийг зөвшөөрсөн орон болон бүс нутгийн тэдгээр тамирчид ч гэсэн олимпын хотхонд нэвтрэхээс өмнө эрхбиш шинжилгээнд хамрагдах юм байна. Тамирчид олимпын хотхонд байрласны дараа 4-өөс 5 хоног алслаад нэг удаа шинжилгээнд хамрагдах шаардлагатай ажээ. Үүнээс гадна, тамирчдад зориулан үйл ажиллагааны хатуу төсөл боловсруулж, зарчмын хувьд автобусанд суух, гадагш гаран худалдан авалт хийх, тойрон зугаалах зэргийг хориглож, уралдаан тэмцээн өндөрлөсөн даруйд Японоос явахыг шаардсан байна.

Үзэгчдийн асуудлын хувьд халдвараас хамгаалах уг төсөл үг хэллэг хэрэглэхдээ харьцангуй хянуур болгоомжтой хандаж, спортын тэмцээнийг сонирхох үзэгчдийн тооны Японы засгийн газрын тогтоолын дагуу чухам хэчнээн үзэгчид ирэх жилийн олимпын наадмын тухайн талбарт орж болохыг тогтооно, түүнчлэн бас тухайн үеийн Японы дотоод болон дэлхий дахин дахь халдварын хөгжлийн байдлыг ч бодолцоно хэмээн илэрхийлжээ. Одоогоор хэрэгжиж буй тогтоолын дагуу, Японд спортын тэмцээнийг сонирхох үзэгчдийн тооны дээд хязгаар нь тухайн уралдаан тэмцээний талбарын багтаамжийн тал хувь юм байна, энэхүү арга хэмжээний хэрэгжилтийг ирэх жилийн 02-р сар хүртэл сунгаад байгаа ажээ. Гадаадын үзэгчдийн тооны тухай асуудлыг уг төсөлд дурдаагүй байна, гэвч гадаадын үзэгчид хил нэвтэрсний дараа, халдвараас хэрхэн хамгаалах талаар уг төсөлд нарийн дэлгэрэнгүй тогтоожээ, жишээлбэл урьдчилан шинжилгээнд хамрагдах, өөрийгөө тусгаарлах, гар утасны байршлыг хянах програм хангамж хэрэглэх зэрэг багтаж байна. Япон болон гадаадын үзэгчдэд чиглүүлсэн халдвараас хамгаалах бодитой бүх арга хэмжээнүүдийг ирэх жилийн хавар гэхэд сая боловсруулж дуусах юм байна.
