solongonews
Өвөр Монгол хөл бөмбөгийг хөгжүүлнэ
2017-03-28 11:24
Өвөр Монголын хөл бөмбөгийг хөгжүүлэхэд 7 талын ажлыг хийнэ.

Сүүлийн өдрүүдэд ӨМӨЗО-ны хөл бөмбөгийг хөгжүүлэх 2016-2050 оны төлөвлөгөө нийтлэгдлээ. ӨМӨЗО-ны Спортын товчооны дарга Тань Жинфөн хэлэхдээ: - Өвөр Монголын хөл бөмбөгийг хөгжүүлэхэд 7 талын ажлыг сайн хийх хэрэгтэй гэжээ.

Нэг. ӨМӨЗО-ны хөл бөмбөгийн нийгэмлэгийн хөгжлийг ахиулна. Хөл бөмбөгийн нийгэмлэгийн хариуцлагыг чангатган дүрэмжсэн мэргэжлийн хөл бөмбөгийн багийг хөгжүүлэх орчин байгуулна.

Хоёр. Хүүхэд залуучуудын хөл бөмбөгийн спортын төвийг байгуулна. Хүүхэд залуучууд хөл бөмбөгийн хөгжлийн ирээдүй болохоор тэдний чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн Хятад болон Германы хөл бөмбөгийн дасгал сургуулилтын төвийг байгуулж, түүний салбар болох орон нутагт ч төвийг байгуулна.

Гурав. Өвөр Монголын эмэгтэй хөл бөмбөгийн багийг тэмцээнд оролцуулна.

Дөрөв. Дасгалжуулагч болон хянагчийг хүмүүжүүлнэ.

Тав. Хөл бөмбөгийн уралдаан тэмцээний брендийг бий болгоно.

Зургаа. Хөл бөмбөгийн солилцоог ахиулна. Өвөр Монгол болон Монгол Улс, Оростой хамтран ажиллах, солилцоог чангатган, Герман, Бразил, Английн хөл бөмбөгийн багтай гэрээгээр хамран ажиллана.

Долоо. Хөл бөмбөгийн суурь төхөөрөмжийг эрчимтэй байгуулна. Төрийн зэрэглэлийн умардын хөл бөмбөгийн дасгал сургуулилтын суурин газар, төрийн зэрэглэлийн умардын хүүхэд залуучуудын хөл бөмбөгийн сорилтын төв болон Өвөр Монголын Хайнань дахь хөл бөмбөгийн сорилтын газрыг байгуулж ажиглана.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : Northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл